Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.08.24-нд нийтлэгдсэн

Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өчигдөр (2019.08.22) гарав. Тус захирамжийн дагуу:

-Улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гаригт замын хөдөлгөөнд оролцоно.

-Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гаригт замын хөдөлгөөнд оролцоно.

Захирамжийн хүрээнд хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, шугам сүлжээний өргөтгөл засварын ажлыг эрчимжүүлэх ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж