"Таван хүүхэд өнчрүүлсэн муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа" | News.MN

"Таван хүүхэд өнчрүүлсэн муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа"

"Таван хүүхэд өнчрүүлсэн муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа"

"Таван хүүхэд өнчрүүлсэн муухай хүүхэн гэж хэлүүлж байлаа"

News агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


Д.ТОГТОХСҮРЭН: БҮЛГИЙН ГИШҮҮД ДОТРОО САНАЛ ЗӨРӨӨД, ҮНДСЭН ХУУЛЬ ЯВАХГҮЙ, ГАЦААНД ОРЧИХСОН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

УИХ дахь МАНын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй Үндсэн хуульд оруулах нэмэлтөөрчлөлтийн талаар ярилцлаа

Үндсэн хуульд оруулах нэмэлтөөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын  гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын  хэсэгЕрөнхийлөгчөөр  ахлуулсан  Үндэсний  зөвшилцлийн  ажлын хэсэг ажиллаж байнаУИХ дахь МАН-ын бүлэг  хоёр  төслийг нэгтгэх асуудлаар  ажлын  долоо  хоног  хуралдлааЭнэ  олон  хоног хуралдаж байгаагаас  үзэхэд танай  намын  бүлэг  нэг  талдаа  гарч  ойлголцож  чадахгүй  байна  гэж  харагдаад  байна  л дааНэгдсэн  шийдвэрт  хүрэхгүй байгаа ямар заалтууд байна вэ?

-УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн 52 заалтад өөрчлөлт оруулахаар орж ирсэн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан л даа.

Хоёр төслийг нэгтгэхээс эхлээд ажил их байсан нь үнэн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж, сайтар ярилцаж байгаад хоёр төслийн заалтуудыг нэгтгэсэн.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг маань үндсэндээ долоон өдөр хуралдлаа. Бүлгийн хүрээнд дөрвөн асуудлаас бусад асуудлыг нь шийдсэн. Нэг үгээр хэлбэл авах, гээхийн ухаанаар хандаж асуудлуудаа тодорхой болгосон гэсэн үг. Харин сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглалтай холбоотой дөрвөн асуудал үлдчихээд байна. Тиймээс манай намын бүлгээс эдгээр асуудлаар УИХ дахь Ардчилсан нам, улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ярилцаж, нийгмийн зөвшилцөл рүү явуулъя гэсэн шийдэл гарсан. Энэ хүрээнд бусад намынхантай санал солилцох, саналыг нь авах, зөвшилцөх ажил явагдаж байна. Түүнээс биш бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, дотоод зөрчлөөсөө болоод Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй. УИХ дахь Ардчилсан намын зүгээс саналаа ирүүлсэн. Саналынх нь хүрээнд өнөөдөр (өчигдөр) манай намын бүлэг хуралдлаа. Намуудтай зөвшилцөж дуусаад, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Дараа нь МАН-ын бүлэг дахин хуралдана.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


НИЙСЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТ “ШОК”-НД ОРЧИХСОН БАЙНА

Хийж бүтээе, өөрийнхөө хувь нэмрийг улсдаа оруулья гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй залуу үеийн төлөөлөлтэй уулзлаа. Түүнийг Батхишигийн Дөлгөөн гэдэг. Тэрбээр АНУ-ын Элчин сайдын яамнаас зарладаг “Олон улсын зочин манлайлагч хөтөлбөр”-ийн оролцогч, эдийн засагч, хот төлөвлөлтийн мэргэжилтэн, хувиараа бизнес эрхлэгч бас хоёр хүүхдийн ээж юм.

-Таныг багаасаа Англид амьдарч байсан гэж сонслоо, яагаад Монголдоо ирж суурьших болов гэдгээр яриагаа эхэлье?

-Анх долоон настайдаа Английн Лондон хот руу гэр бүлээрээ явж байлаа. Ээж маань эмч мэргэжилтэй хүн. Тэнд сурахаар болж, дүү бид хоёртой хамт явж байв. Үүнээс хойш хүүхэд нас, өсвөр үе, арван жил, Их сургуулийн он жилүүдээ Лондонд өнгөрүүлсэн. Их сургуулиа хөгжил судлал, эдийн засгийн чиглэлээр сурч төгсөөд 2008 онд Монголдоо ирж байлаа. Монголдоо ирж сууришихад манай аав, ээж хоёр маань их нөлөөлсөн. Учир нь хэдий би амьдралынхаа ихэнх хугацааг өөр улсад үдсэн ч Монголдоо ирэх бүртээ хөдөө их явдаг байсан. Аав ээж маань амралтаар хотод зүгээр суулгахгүй гээд майхантай аяллаар хөдөө дагуулж их явдаг байв. Эхэндээ би их дургүй байсан боловч одоо эргээд харахад энэ нь миний амьдралд маш том хөрөнгө оруулалт байжээ гэж боддог. Монгол ахуй амьдралтай ойроос танилцаж, ёс уламжлал, түүх соёлоо өөрийн биеэр мэдэрч эхэлсэн. Би чинь Монгол хүн гэдгээ илүү ойлгосон гэх үү дээ. Энэ л намайг Монголдоо ирж суурьшихад маш их нөлөөлсөн.

-Залуусын хувьд сургуулиа төгсөөд ажлын талбар дээр гарах, байр сууриа олох гэдэг амар биш. Ялангуяа өөрийн чинь хувьд Монголын нийгмээс хол, хүрээлэл багатай хэцүү байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ, ядаж л би чинь Монголоор ойлгоод байгаа хэр нь их муу ярьдаг байлаа. Эхлээд хэлээ сайжруулах хэрэг гарсан. Уг нь би Лондонд байхдаа Монгол хэл дээр ном зохиол их уншдаг байсан. Монголд ирсэн хойноо ч хэлээ сайжруулах гэж их уншсан. Үүнээс гадна зөндөө асуудал тулгарсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ХАЛХ ГОЛЫН ДАЙНД МОНГОЛООС НЭГ АЙЛЫН НАЙМАН ХҮҮ ОРОЛЦОЖ БАЙСАН"

Халх голын дайн бол зөвхөн дайн байгаагүй. Энэ бол эх орноо амиараа хамгаалах зоригт баатруудын эрэлхэг тулаан байсан юм. Харин энхийн энэ цагт бид эх орон, газар шороогоо яаж хайрлаж хамгаалдаг вэ? Энэ сэдвээр бид Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатартай ярилцлаа.

 

-Дэлхийн хоёрдугаар дайн Халх голын дайнаар эхэлсэн гэж зарим судлаачид үздэг. Яг хэдийд эхэлсэн байдаг вэ?

-Халх голын дайн 1939 оноос бүр эрт эхэлсэн. Япончууд 1930-аад онд зүүн хойд Хятадад цэрэг, стратегийн бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн байдаг. Улмаар Манжуурт нөлөөгөө тогтоогоод Манж го улс гэдгийг байгуулжээ. Энэ нь Оросын эрх ашигт их хүндээр туссан. Учир нь Японы цэрэгтэй Орос өргөн уудам нутаг дэвсгэрээр хиллэж магадгүй болсон байгаа юм. Ингэж хиллэх хамгийн их нөлөөний бүс нь Монгол байжээ. Тэр үед япончууд Монголын цэрэг хүч султай газраар дайраад Байгал нуурын өмнө талаас довтлох төлөвлөгөөтэй гэдгийг ч оросууд мэдэж байсан. Гэхдээ япончууд уг нь дайтах биш, улс төрийн арга, явуулга, зөрчилдөөн, хэлэлцээр ашиглах гэж их үзсэн боловч бүтээгүй. Ер нь аливаа улсын хооронд хэлэлцээр бүтэлгүйтвэл эцсийн арга хэмжээ нь дайн болж хувирдаг. 1937 онд Монгол-Орос харилцан туслах гэрээ байгуулснаар Оросын цэрэг Монголд орж ирсэн. Ингэснээр Монгол бол Оросын нөлөөллийн бүс шүү гэдгийг анхааруулж буй хэрэг юм. Үүнийг мэдээж Японы тал хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс улбаалаад 1935 оноос эхлээд нэгнээ тандсан байдлаар зөрчилдөөнүүд үүссээр байгаад, 1939 оны 1-5 сар хамгийн дээд цэгтээ хүрч, тавдугаар сарын 28-нд Халх голын дайн эхэлсэн гэж судлаачид үздэг. Харин наймдугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн цэрэг Японы цэргийн эсрэг Ерөнхий том давшилт хийж, зургаадугаар армийг бүсэлж бут цохисон. Улмаар есдүгээр сар гараад Орос, Япон хоёр дайныг зогсооё гэсэн шийдвэрт хүрсэн. Учир нь 1939 оны есдүгээр сарын 2-нд Орос, Герман хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр Польшийг хувааж авах төлөвлөгөө боловсруулсан. Оросын тал хоёр фронтод зэрэг дайрахгүй гэсэн үүднээс аль болох Японтой хийж байгаа дайны галаа зогсоохыг хүссэн. Улмаар есдүгээр сарын 16-нд Японы талтай гал зогсоох хэлэлцээрт хүрсэн байдаг. 1938 оны Хасан нуурын тулалдаанаар япончууд бага сургамж авсан, Халх голын дайнаар дунд сургамж авсан түүнээс цааш их сургамж авахыг хүсэхгүй байна гээд өөрсдөө эхэлж галаа зогсоосон байдаг. Цэрэг зэвсгийн хүчээр маш их хохирсон. Үүнээс болоод Ерөнхий сайд нь ч огцорсон байдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"КОММУНИСТУУД НАМАЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙСАН"

Цагтаа банкийг хуультай, хоёр шатлалтай болгож, Монголд анх удаа арилжааны банк байгуулж явсан Гавьяат эдийн засагч, доктор, профессор Г.Янсанжавтай ярилцлаа. Тэрбээр хүн боловсролтой байхаас гадна хувь хүний хөгжлийг давхар эзэмших ёстой гэж үздэг. Тиймдээ ч амьдралын зорилгыг багаас нь тодорхой болгохын тулд суурь боловсролын тогтолцоонд алс хэтийн стратеги төлөвлөгөө гэдгийг суулгах хүсэлтэй явдаг байна.

-Амьдралын алс хэтийн стратеги төлөвлөгөө гэдгээ тайлбарлахгүй юу, ямар ач холбогдолтой вэ?

-Бид өнөөдөр техник, технологи хөгжлийн эрэн зуунд амьдарч байна. Орчин үеийн залуус их өндөр боловсролтой, мэдлэгтэй болжээ. Гэвч өрсөлдөөний энэ нийгэмд хувь хүний хөгжил гэдгийг орхигдуулаад байна. Зөвхөн залуус ч биш. Нийгмийн идэвхгүй хэсэгт мөн зориулж байгаа юм. Байрны гадаа, гудамжинд, булан тойроод л архи ууж, тамхи татсан нийгмийн зорилгогүй хэсэг бүлэг хүмүүс байна. Тэд ажил хийхгүй, өдөр хоногийг аргацааж амьдардаг. Яагаад гэвэл тэдэнд алс хэтийн стратеги төлөвлөгөө, амьдралын зорилго гэж алга. Бүр хүний тооноос хасагдчихсан. Засаг төр, Үйлдвэрчний эвлэл нь ч хайхардаггүй. Гэтэл энэ хэсгийг идэвхжүүлмээр байна. Бүр багаас нь анхаарах хэрэгтэй. Нийгмийн амьдрал тэр чигээрээ төлөвлөгөө байдаг. Би ямар мэргэжил эзэмших вэ, хөдөлмөрийн зах зээлд хэр эрэлттэй байна вэ, цалин хөлс нь ямар вэ, хэдэн жилийн дараа би хаана хүрсэн байх вэ, тэр бүү хэл хэзээ гэрлэж, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгээ хүртэл төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр хүн явах зүг чигтэй болж, амжилтад хурдан хүрнэ. Үүний тулд өөрийгөө ч илүү таниж мэднэ. Юунд дур, сонирхолтой, юуг чаддаг гэх мэт. Нөгөө талаас амжилтад хүрэхэд надад ямар сайн тал байна, саад болж буй ямар муу зан чанар байна вэ гэдгээ ч бас мэдэж авна. Энэ бүхэн чинь хувь хүний хөгжил болж байгаа юм. Боловсрол, хувь хүний хөгжил хоёрыг зэрэглүүлснээр нийгмийн идэвхтэй хэсэг бий болно. Ингэснээр ажилгүй, ядуу хүмүүс багасна.

-Төлөвлөгөө яаж гаргах вэ, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт оруулж өгнө гэсэн үг үү, та өөрөө хэр төлөвлөгөөтэй амьдардаг хүн бэ?

-Яг тийм. Би үүнийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид туршилтаар 2018 оноос хэрэгжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 73-р сургууль дээр амжилттай хэрэгжүүлж байна. Гэхдээ хичээлийн хөтөлбөрт ерөөсөө орохгүй. Харин лекц, семинар маягаар явах юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ХИЙСЭН УРЛАГ ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛДОГГҮЙ"

“Хүн өндөр боловсрол, авьяас билгээрээ, бусдын хүндлэлийг хүлээж болох ч биеэ тоож болохгүй” гэж нэгэн залуу урлаг судлаач хэлсэн юм. Энэ хүн бол Машбатын Амина. Дөрвөн үе дамжсан зураач, уран бүтээлчийн гэр бүлд өсч өндийсөн түүнийг Монголын урлагийн ертөнцөд томоохон байр суурийг эзлэх Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр охин гэдгийг тодотгохгүй өнгөрч боломгүй.  М.Амина бол өөрийн гэсэн өвөрмөц дотоод ертөнцтэй бүсгүй. Түүнтэй ярилцлаа.

 

-Таныг ОХУ-ын Санктпетербург хотын И.Е.Репиний нэрэмжит академид суралцахаар явах гэж байгаа гэж дууллаа. Дүрслэх урлагийн чиглэлээр магистр хамгаалах уу?

– Санктпетербург хот буюу хуучнаар Ленинград хотод байрлах И.Е.Репиний нэрэмжит академид суралцахаар ирэх есдүгээр сарын дундуур тус хотыг зорино. Оросын  нэрт зураач И.Е.Репиний нэрэмжит сургууль бол дэлхийд сонгодог уран  зургийн сургалт, арга зүйг /школь / авч явж буй цөөн сургуулийн нэг. Тэнд урлаг судлалаар магистр хамгаална. Өнгөрсөн жил тус улсад суралцах шийдвэрээ гаргаж, хавар шалгалт өгч тэнцлээ. Би өөртөө сэтгэл хангалуун биш, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн учраас мэргэжлээ дээшлүүлэхээр шийдсэн минь  одоо биеллээ олох гэж байна. Би багаасаа  Оросын соёл урлагтай ойр өссөн. Манай буурай ээж, эмээ Лүүнээ гуай Монголын зээгт наамлыг хөгжүүлсэн орос эмэгтэй. Би энэ хүн дээр  хүүхэд насаа өнгөрүүлсэн учраас буурай ээж бид хоёр орос хэлээр ярихгүй ч хамтдаа орос хэлээр кино үзнэ, үлгэр, ном, сэтгүүл уншдаг байсан. Тийм болохоор орос хэл бол төрөлх эх хэлээс маань ялгарахгүй унаган хэл минь болсон. Манай буурай ээж өөрийгөө монгол хүн гэдэг ч орос хүн учраас орос хэлээр зурагт үзэж, сонин сэтгүүл уншдаг байлаа.

-ОХУ-д суралцах хугацаандаа гэр бүлийн хүнтэйгээ тус улсад амьдрах уу. Эсвэл ганцаараа ОХУ-ыг зорих уу?

Урлаг судлаач хүний амьдралын зам дардан биш. Хэдийгээр эрт нөхөрт гарч амьдрал зохиож үзсэн ч одоогоор  хувийн амьдралд зарцуулах цаг минь биш, өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай гэдгийг би ойлгосон л доо. Тиймээс  ОХУ-д суралцахаар шийдэж, тус улсыг ганцаараа зорино. Бор зүрхээрээ дотуур байранд борцоо идэж амьдарна даа /инээв/.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"БИ НҮЦГЭН ЗУРГАА АВАХУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА"

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогчдын нэг, бүжигчин Ч.Цэнгүүний нүцгэн зураг "Nakid"сэтгүүлд тавигджээ. Эхээс төрсөн биеэрээ ойн гүнд зогсох бүжигчин залууг олон нийт "Монгол Тарзан" хэмээн нэрлэсэн байна. "Fallen Orpheus" хэмээх нэр бүхий энэхүү зургийг зурагчин Н.Билгүүн авсан гэнэ. Ингээд бүжигчин Ч.Цэнгүүнтэй ярилцсанаа хүргэе.

-Ч.Цэнгүүний хувьд энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв?

-Миний хувьд энэ зун их онцлог өнгөрлөө. Аялж, байгальтайгаа илүү ойр байж жаахан бясалгасан гэх юм уу.

-Сүүлд Ч.Цэнгүүнтэй 2017 онд “Авьяаслаг монголчууд” шоуны үеэр уулзаж байсан. Шоунд оролцсоноос хойш ямар өөрчлөлт гарав?

Ерөнхийдөө бол өөрчлөгдсөн. Өөртөө улам итгэлтэй болж, шинэ салбарт хөл тавьсан. “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлгээс хойш гэрэл зураг авч сурсан. Одоо видео хийхээр сонирхож байна. Би өмнө нь уран зураг сонирхдог байсан. Ер нь өөрийгөө дүрслэх урлагийн тал руугаа хүн болов уу гэж боддог.

-Өөрийн чинь зураг гадаадын сэтгүүлд нийтлэгдсэн байсан. Энэ талаар яриач?

-Тийм. Билгүүнээ Хироши гэдэг гэрэл зурагчин бид хоёр уран бүтээлийн найзууд. Хамтарч юм ярьж суух дуртай. Бие биенийхээ бодлыг хуваалцаж, санаа авч, мэдрэх дуртай гэх үү дээ. Миний хувьд мундаг залуу гэрэл зурагчин гэж боддог. Зураг авалтыг Богд ууланд хийсэн. Би нэг өдөр ажлаасаа гэртээ ирээд уул руу харсан чинь гадаа манан буучихсан байлаа. Тэгээд Билгүүнээ Хироши руу мессеж бичиж, хоёулаа зураг авахаар уул руу зургаан цаг орчим алхаж, очсон. Зураг авахад байгаль ч бас гоё нөлөөлсөн байх. Хоорондоо ямар зураг авах талаар ярилцаж, юу бодож, сэтгэж байгаагаа хуваалцаад зургаа авсан.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


А.ИНДРА: ЖААХАН ОХИН ЗАГВАР ӨМСЛӨӨ ГЭХ СӨРӨГ ХАНДЛАГА ИХ БАЙСАН

Амартүвшингийн ИндраТэрбээр өнгөрөгч долдугаар сараас эхлэн бүтэн сарын хугацаанд үргэлжилсэн Face of Mongolia 2020” тэмцээний тэргүүн титмийг хүртээд буй ирээдүйтэй модель юм. Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 13 дахь жилдээ зохион байгуулагдаж, энэ жилийн ялагчаар 13-хан настай охин тодорсон нь олны анхаарлыг татаад байна. Уншигч танаа Face of Mongolia 2020” тэмцээний тэргүүн мисс А.Индратай ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө Face of Mongolia 2020” тэмцээний тэргүүн миссээр шалгарсанд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. Өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосон “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн сайхан уриа үг бий. Би хэдий 13 настай ч өөрийнхөө чадах бүхнээ 100 хувь дайчилж, сарын хугацаанд тэмцээндээ амжилттай оролцлоо. Тэмцээн маань долдугаар сарын 5-наас эхэлсэн юм. Тэмцээнд оролцож байгаа бүх хүнээс үлгэр дууриал авч, өөрийгөө улам дайчилж, хөгжүүллээ. Хичээсний эцэст үр дүн нь гарсан учраас би төдийгүй ойр дотныхон маань хүртэл баяртай байна.

-Өөртөө хэр итгэлтэй байсан бэ?

-Би анх энэ тэмцээнд оролцохдоо байр эзэлье гэж бодоогүй. Зүгээр л би загвар өмсөөд жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэр ахиц гаргасан бэ гэдгээ мэдэж, өрийгөө сориод үзье гэж бодсон. Мэдээж оролцогч бүрт нууцхан ялах хүсэл байлгүй яах вэ. Тэмцээний финалын шалгаруулалтын үеэр өөрийгөө шагнал авна гэдгээ гадарласан байсан. Учир нь өмнөх өдөр нь бага гала тоглолт болж, БНСУ-ын хэвлэлүүд намайг сонирхож, надаас нууцаар ярилцлага авсан. Тэгэхээр нь би “Ямартай ч гран при биш юм аа гэхэд БНСУ руу явах таван оролцогчийн нэг болсон юм байна” гэж бодсон. Тэгсэн өмнөх дөрвөн шагналт байрыг зарласны дараагаар өөртөө улам итгэлтэй болсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"ТАВАН ХҮҮХЭД ӨНЧРҮҮЛСЭН, МУУХАЙ ХҮҮХЭН ГЭЖ ХЭЛҮҮЛЖ БАЙЛАА"

Монголын нэрт зохиолч Ч.Лодойдамбын зохиолоос сэдэвлэсэн “Гарын таван хуруу” киног хүмүүс сайн мэднэ. Уг алдартай дэлгэцийн бүтээлийн зураг авалтыг 1982  онд Дархан хотод анх авч, 1983 онд дэлгэцнээ гарч эхэлсэн. Тэгвэл энэ удаагийн “Мартагдашгүй танил” булангийн зочноор энэ киноны Хорлоогийн дүрээр ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн жүжигчин Л.Цогзолмааг урилаа. Киноны гол дүр болох Шагдарын сэтгэлийн булаасан Хорлоогийн дүрд Дарханы театрын гоцлол бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Л.Цогзолмаа тоглосон байдаг. Тэрбээр одоо БНСУ-д амьдардаг бөгөөд эх орондоо амрахаар ирээд байхад нь түүнтэй ярилцах боломж олдсон юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний урилгыг хүлээн авч, ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа?

-Танай “NEWS” агентлагийн хамт олонд ч гэсэн баярлалаа. Сайтын уншигчдад нь энэ өдрийн мэндийг хүргэе. Утсаар яриад л байсан. Өнөөдөр уулзаж, ярилцаад сууж байгаадаа баяртай байна.

-Та хамгийн сүүлд хэдэн онд ямар хэвлэлд ярилцлага өгсөн бэ?

-Би хамгийн сүүлд 1999 онд байна уу. Солонгос улс руу явахын л өмнөхөн нэг хэвлэлд ярилцлага өгч байсан санагдана. Тэр цагаас хойш хэвлэлд огт ярилцлага өгсөнгүй ээ.

-Эх орондоо хэзээ ирэв. Сайхан амарч байна уу? 

-Монголдоо ирж амраад нэг сар болчихлоо. Наадмын дараахан ирээд л удахгүй БНСУ руу буцах гэж байна даа. Эх орондоо ирээд үнэхээр сайхан амарлаа. Хүн чинь хөдөө нутагтаа л байгаад баймаар санагддаг болчихдог юм байна. Тэр хүслээ биелүүлэхээр энэ жил албаар хөдөө нутгийг зорьж сайхан амарлаа. Ер нь би Солонгос улсын халууны улирал эхлэхээс л өмнө эх орондоо ирээд амрах дуртай. Хэтэрхий халуунд бас хэцүү шүү дээ. Өнгөрсөн жил Монголдоо наймдугаар сард ирээд, удалгүй буцсан. Энэ жил арай удаан хугацаагаар амарлаа.

-Уран бүтээлээ хийгээд эх орондоо байсан бол гэж бодогддог уу. БНСУ-д амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Тухайн үедээ гэр бүлийн асуудлаас болж гадаад улсыг зорих болсон юм. Тэрнээс биш би Дархан-Уул аймгийн театртаа бүжиглээд, бүжгийн багшаар ажилладаг байлаа. Тэр битгий хэл 2000 оны дөрөвдүгээр сард хамгийн сүүлд Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчид, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимчидтэй Ким Ир Сений хаврын баярт оролцохоор 150 гаруй төлөөлөгчтэй оролцсон. Би тэр баярын концертод “Мандухай” бүжгээ бүжиглэж байсан юм. Тэр цагаас хойш яг 19 жил өнгөрсөн байна.

-Олон жил болсон байна шүү? 

-Харин тийм ээ. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд хийж үзээгүй ажлаа хийгээд л амьдарсан даа. Гэхдээ бид зүгээр байгаагүй ээ. Тэнд одоо болтол хийл хөгжмийн багш хийдэг, Хөгжим бүжгийн дунд сургуулийн хийлийн ангийг төгсөөд, Свердловскийн хормейстерийн төгссөн хийлч, Соёлын тэргүүний ажилтан н.Энхээ маань байсан. Бид хамтдаа олон тоглолт хийсэн. Миний дараагаар Дарханы театрт портнёр маань байсан Б.Отгонбаяр маань очиж, н.Даваасамбуу хөтлөгчөө хийгээд, бид хоёр чинь бүжиглээд л, н.Энхээ маань “Хэнтийн өндөр ууланд” бүтээлээ тоглоод, бүр “Андууд” гэдэг чуулга байгуулж байлаа. Бид тэр үедээ олон улсын цөөнгүй фестивальд оролцож байсан. Бид чинь энд тэнд л янз бүрийн үйлдвэр ажиллаж байгаад хааяа нэг уулзаж, тоглолтоо хийдэг байлаа. Тэгээд бид чинь “Төмөрчин, модчин” гээд зарлуулчих уу гээд л хоорондоо марзагнана.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц.Гочитский 2019-08-24 202.9.42.203

Одоо яадаг ч юм бэ дээ? Үзэгчдийн харанхуй бүдүүпэг ухаарал муутай гэж яана даа,Хэзээ нэг оюун ухаанд нь гэгээ тусч инээдтэй байдлаасаа гарах юм бол оо? Багш нар, манайхны ухаарал боловсрол хэтэрхий доройтож байгааг гайхдаг юм. Аргагүй юм. Ийм сэтгэхүйтэй ард түмнээр юу ч гэж тоглож болох биз,Бурхан минь.Тэр жүжигчин КИНОНД тоглосон шүү дээ.Бас болоогүй ээ Цогзолмаа нь ч гоморхсон юм шиг намайг МУУХАЙ гээд байдаг гээд биччихдэг юм билээ.Таарсан таар шуудайнууд гэдэг л энэ байх даа.

Avatar

oyn yanxan 2019-08-24 107.77.165.10

tanar sharyydiin deer gargyugeec gar xul bolgyi,xeden myy xyn xaachix be?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж