“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорлоо | News.MN

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорлоо

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах зураг төслийн уралдааны ялагч тодорлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд тэргүүлсэн аж ахуй нэгжүүдэд өргөмжлөл, батламжийг нь гардуулан өглөө. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үндэсний түүхэн онцлог, уламжлалт хэв шинж, ахуйн амьдрал болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тусгасан байдлаар нь шалгаруулж иргэд олон нийтээс санал авчээ. Нийт 24295 иргэн санал өгснөөс 84.6 оноогоор “Хаус Дизайн” ХХК “Хийморь цогцолбор” бүтээлээрээ тэргүүн байрт, 78.6 оноогоор “Монгол Архитектур Дизайн” ХХК “Голомт” бүтээлээрээ шагналт байр шалгарсан байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн  томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангана гэдгийг онцолсон юм.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, зураг төслийн оюутнуудын гэсэн нийт есөн баг бүтээлээ ирүүлсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тэргүүн байр 20 сая төгрөг, шагналт байрын бүтээлийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулахыг захирамжаар баталсан байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНОР 2019-08-23 150.129.142.86

АРАЙ АМАРСАЙХАН, ЭРДЭНЭБИЛЭГ 2 ШАЛГАРУУЛСАН ЮМ БИШ БИЗ?

Avatar

Zochin 2019-08-23 202.126.89.83

Nogoo l Erdenebileg uu, Jenkogiin Tsonjin boldog, Maidar tosliig kherejuulegch. Onts yum bolokhgui ni de, shalgaruulalt ch shudaraga bish bolj…

Avatar

lodon 2019-08-23 24.16.30.238

hooson zuragand 20000000 tegeed hezee jinhene tsengeldehtei boloh veeeeeeeeeeee

Avatar

зочин 2019-08-23 64.119.17.112

ЭМНЭЛЭГ БАРИАЧЭЭ ЦААНА ЧИНЬ ЭМНЭЛЭГТ ОР ОЛДОХГҮЙ,
ЦЭЦЭРЛЭГТ СУГАЛАА ТААРААГҮЙ АЗГҮЙ ХҮҮХДҮҮД ХЭДЭН МЯНГААРАА
БАЙНА. ЗАСАГ ИЙМ ИХ МӨНГӨТЭЙ БОЛСОН ХЭРЭГ ҮҮ?

Avatar

Зочин 2019-08-23 66.181.161.108

Хүрэлзүрхтэй засагт хүүхдүүдэд зарцуулах мөнгө байхгүй….Ардын намд хүүхэдтэй хүн байдаг юм уу ? .

Avatar

111111 2019-08-23 202.126.88.166

Голомт тосол бол таалагдсан, бух юм нь цогцоор байх естой. Тэр туруулдэг эрвэйхэй дэлбээ ч дээ… ашиглалтгуй металл дэлбээг яах юм бэ? Дизайн, архитектур бол санаа тодий… жинхэнэ инженерууд, архитекторууд тооцоолол хийж ашиглалт, оновчтой байдлын шийдэлийг гаргах естой. Тэгээд тосов тооцол хийж байж тосол бутнэ

Avatar

Зочин 2019-08-23 202.21.118.186

Энэ барилгаас илүү чухал байгаа юмсан. Арай хамаг мөнгөө ийшээ хийж түгжихгүй байгаа. ЭТТ-н олсон жаахан мөнгийг /хэрэгжүүж буй төслийн жаахан хувь/ ТТ-оос Сайншанд хүрэх төмөр зам барина гээж шороонд булж байгаа. Хэзээ ашиглалтанд орох юу тээвэрлэх, ямар ашигтай юм бүү мэд. Энэ цэнгэлдэх хэзээ ч ашигтай ажиллахгүй тул дээрх төслийг жишээ болгож авлаа. Манай дарга нар улс орноо хөгжүүлэхгүй гэсэн бодолтой юм уу хаашаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж