Европын хамгийн том исламын шашны сүмийн нээлтийн ёслол өнөөдөр /2019.08.23/ ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсад болж байна. Энэхүү нээлтийн ёслол нь тус улсын анхны Төрийн тэргүүн Ахмат Кадыров мэндэлсний 68 жилийн ойтой давхцаж буй ба нээлтийн ёслолд 43 улс орноос 200 гаруй зочин хүрэлцэн ирж байгаа аж.
Нийт 5 га талбайд баригдсан “Исламын шашинтнуудын бахархал” нэртэй сүм нь "Шали-Сити" цогцолбороос холгүй гэнэ. Сүмийн нэрийг нутгийн иргэдийн саналаар өгсөн байна. Барилгын ажил 2012 онд бөгөөд сүмийн дотор, гадна талыг Грекийн хэв маягаар цагаан гантигаар чимэглэжээ.
Эх сурвалж: TASS