Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө | News.MN

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны Өрхийн эмнэлгүүдэд ЭХО, эмэгтэйчүүдийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, УВЧ шарлагын аппарат, цус, шээсний анализатор, насанд хүрэгсэд болон нярай хүүхдийн амь насыг хүнд нөхцөлөөс аврахад зориулсан удирдамж, мөн нөүтбүүк, яаралтай тусламжийн шүүгээ зэрэг анхан шатлалын эмнэлэгт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Тус дүүргийн хороодын иргэд цус, шээсний шинжилгээ өгөх болон ЭХО-д харуулахын тулд дүүргийн Эрүүл мэндийн аравдугаар төвийг зорьдог байсан бол  дээрх тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр иргэд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээнд хамрагдан, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой болж байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  иргэдэд хүргэдэг анхан шатлалын нэгж буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулахад ихээхэн анхаарч ажилладаг.

Үүнээс өмнө тойргийнхоо Өрхийн эмнэлгүүдэд УВЧ шарлагын аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, ургийн допплер, эмч нарын албаны хэрэгцээнд зориулан иж бүрэн компьютер зэргийг хүлээлгэн өгч мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд сүүлийн 20 жил хийгдээгүй тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд эрчимтэй анхаарал хандуулж байгаад эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд талархалтайгаар хүлээж авч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 66.181.161.65

Ene avgai surgaltiin tulburiin zeelee ehleed tolchoosoi! Tatvar tulugchidiin mongoor tonog tohooromj avchaad ooriinhoo harmaanaas gargaj bgam shig handahiin

Avatar

oyutan 2019-08-23 103.229.120.187

ulsiin munguur avsanaa uuruu ugch baigaa met dahin garah sanaatai tegj baigaan baliar hudalch amitan songuuli yavsan zaluusiin tsaling odoo boltol uguugui

Avatar

Зочин 2019-08-23 202.170.71.84

ene odoo khubiasaa ogood baigaa umuu tosobiin mongoor abch ogchood dakhiad gishuun bolokh zamaa zasaad baina uu dabarsan khar cda abgai shuu

Avatar

zochin 2019-08-23 103.229.122.246

Мэдээж эмнэлэгт ийм тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байлгүй яахав. Гэтэл өөрийн нэр дэвшүүлэх тойргийн эмнэлэгт л өгөөд байна. Өөр тойргийн эмнэлэгт өгчихөөч, ард түмэнп хэрэгтэй юм хийх гээд байгаа юм бол. Ийм баян хүнтэй энэ тойрогт эрдэм мэдлэгтэй, шударга, гэхдээ ийм тараах хөрөгнөгүй хүн өрсөлдөж чадах уу

Avatar

zochin 2019-08-23 103.229.122.246

Мэдээж эмнэлэгт ийм тоног төхөөрөмжүүд хэрэгтэй байлгүй яахав. Гэтэл өөрийн нэр дэвшүүлэх тойргийн эмнэлэгт л өгөөд байна. Өөр тойргийн эмнэлэгт өгчихөөч, ард түмэнп хэрэгтэй юм хийх гээд байгаа юм бол. Ийм баян хүнтэй энэ тойрогт эрдэм мэдлэгтэй, шударга явуу хүн өрсөлдөж чадах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж