Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Б.Саранчимэг гишүүн тойргийнхоо өрхийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өглөө

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны Өрхийн эмнэлгүүдэд ЭХО, эмэгтэйчүүдийн ор, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, УВЧ шарлагын аппарат, цус, шээсний анализатор, насанд хүрэгсэд болон нярай хүүхдийн амь насыг хүнд нөхцөлөөс аврахад зориулсан удирдамж, мөн нөүтбүүк, яаралтай тусламжийн шүүгээ зэрэг анхан шатлалын эмнэлэгт нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.

Тус дүүргийн хороодын иргэд цус, шээсний шинжилгээ өгөх болон ЭХО-д харуулахын тулд дүүргийн Эрүүл мэндийн аравдугаар төвийг зорьдог байсан бол  дээрх тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийснээр иргэд өрхийн эмнэлэг дээрээ шинжилгээнд хамрагдан, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой болж байна.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг  иргэдэд хүргэдэг анхан шатлалын нэгж буюу Өрхийн эрүүл мэндийн төвийн үйлчилгээг сайжруулахад ихээхэн анхаарч ажилладаг.

Үүнээс өмнө тойргийнхоо Өрхийн эмнэлгүүдэд УВЧ шарлагын аппарат, нярайн шарлалт хэмжих багаж, ургийн допплер, эмч нарын албаны хэрэгцээнд зориулан иж бүрэн компьютер зэргийг хүлээлгэн өгч мөн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд сүүлийн 20 жил хийгдээгүй тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд эрчимтэй анхаарал хандуулж байгаад эмч, эмнэлгийн ажилчид болон иргэд талархалтайгаар хүлээж авч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж