Х.Ивээл охин ОХУ-ын “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийн зураг авалтад оржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Х.Ивээл охин ОХУ-ын “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийн зураг авалтад оржээ

Х.Ивээл охин ОХУ-ын “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлгийн зураг авалтад оржээ

Монголын Оюун Ухааны Академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатарын дөрвөн настай охин Х.Ивээл ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт уригдсан билээ. Тэрбээр саяхан аавынхаа хамт Москвад очиж, тус нэвтрүүлгийн зураг авалтад орсон байна.

“Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлгийн уран бүтээлчдээс өнгөрсөн долдугаар сард "Монголын Оюун Ухааны Академийн харьяа “Ивээлийн найзууд” цэцэрлэгийн тамирчин, дөрвөн настай Х.Ивээлийг энэ сарын 8-наас 12-ны өдөр ОХУ-ын Москва хотноо “Россия-1” сувгийн “Удивительные люди” (“Amazing People”) шоу нэвтрүүлэгт оролцож, тархины гайхамшигт чадвараа үзүүлэхийг урьж байна" гэсэн үгтэй урилга ирүүлжээ.

Тус нэвтрүүлгийн хамт олон Ой тогтоолтын спортын Өсвөрийн дэлхийн аварга, Дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 нас)-д мөн урилга хүргүүлсэн аж.

“Гайхамшигтай хүмүүс” шоунд өнгөрсөн жил Монголын оюун ухааны академийн ихэр тамирчин болох дэлхийн аварга эгч, дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оролцож, 1200 сарнайг таван минутад тогтоож, дээрх нэвтрүүлгийн зочид болон үзэгчдийг гайхшруулсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж