“Кимбаб чонгуг“ зоогийн газрын үйл ажиллагааг албадан зогсоов | News.MN

“Кимбаб чонгуг“ зоогийн газрын үйл ажиллагааг албадан зогсоов

“Кимбаб чонгуг“ зоогийн газрын үйл ажиллагааг албадан зогсоов

“Кимбаб чонгуг“ зоогийн газрын үйл ажиллагааг албадан зогсоов

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид өнөөдөр /2019.08.23/ Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Кимбаб чонгуг” солонгос хоолны газрын үйл ажиллагааг албадан зогсоолоо. Энэ үеэр  Чингэлтэй дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар "Иргэнээс наймдугаар сарын 05-ны өдөр “Кимбаб чонгуг” ресторанаар үйлчлүүлж байх үед хоолноос хар хорхой гарлаа гэсэн гомдлыг манайд ирүүлсэн.

Ингээд зогсохгүй Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны 37 дугаар байрны оршин суугчдын зүгээс удаа дараа энэ ресторантай холбоотой гомдол ирүүлдэг. Оршин суугчдын хэлсэнчлэн Хиншүү хярвас ихтэй, хоолны үнэр үнэртээд амьдрахад хэцүү байна, үйл ажиллагааг нь зогсоож өгөөч гэсэн өргөдлийг удаа дараа ирүүлсээр байсан.

Иймд бид иргэний гомдол мэдээллийн дагуу ирж шалгаад, Зөрчлийн хэрэг нээж, 57 хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоосон боловч лац ломбыг зөвшөөрөлгүйгээр авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн учраас Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолын дагуу үйл ажиллагааг нь албадан зогсоож байна" гэв.

Э.АРИУН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 107.77.173.6

Муусайн харамч Солонгосууд манай түшмэлүүдийн Оймсонд нь хийх мөнгөн дээрээ таталдсан юм байгаа биз дээ. Цалин багатай царай муутай МХЕГ-ын байцаагчдын Оймсыг нь олигтойхон дүүргээд өгчихгүй дээ…

Avatar

Зочин 2019-08-23 202.9.44.165

сонин л юм. хаах шалтгаан гэж орон сууцны доор байдаг гэх юм ярьж байна лээ. Бүх хоолны газар орон сууцны 1 давхарт байдаг биз дээ. хүний холноос өт хорхой гарсан гэх? ямар баталгаа байна вэ? нэг хорчин хүний далд явуулга байвал яана? өрсөлдөгчийн явуулга байвал яана? монгол төрийн байгууллагууд буурь суурьтай байж сурь\вал сайнсан. хүний үгээр үг хийгээд явбал ямар вэ сайн байх вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж