Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна | News.MN

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг үдээс өмнө хуралдсан.  Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан зарчмын зөрүүтэй 35 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн.

Ажлын хэсгээс гаргасан төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаараа хэлэлцэн санал хураалт явуулж шийдвэрлэх юм.

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр /2019.08.23 /хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс зарим саналуудыг нь хүлээн авч зөвшилцсөн билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог 108 байхаар оруулж ирсэн Ерөнхийлөгчийн саналыг дундын хувилбараар буюу 99 гишүүнтэй, парламентын бүрэн эрхийн хугацаа таван жил байхыг дэмжсэн.

Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн хувьд гишүүдийн тоог 99 болгож, тогтолцоог тодорхойгүй оруулж ирж буйг Ардчилсан нам хүлээж авахгүй гэдгээ хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 122.201.21.71

Shuuhijn ungutei uudtei buh sanal unasan.NEMELT HEREGGUJ BHO.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Ямар ч үр дүнгүй ажил болох вий дээ залуус аа 2019-08-23 150.129.140.73

УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн нь олон иргэдийг Үндсэн хуулийн төслийг дэмжихгүйд хүргэнэ. Би гэхэд Үндсэн хуулийн төслийг батлаасай гэж болож байтал гэнэт УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай санал хөндлөнгөөс орж ирлээ.Дараагийн эрсдэл бол АН болон бусад бараг бүх намууд бойкот хийнэ. Энэ нь улс орныг хамарсан хөдөлгөөн болж ард түмэн Үндсэн хуулийн төслийг дэмжихгүй санал өгөхөд хүргэх магадлалтай. Ямар ч үр дүнгүй ажил болж хувирах вий дээ, залуус аа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж