Дахин нэг уурхайг хаалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Дахин нэг уурхайг хаалаа

Дахин нэг уурхайг хаалаа

Засгийн газрын шийдвэрээр нөхөн сэргээлт хийгээгүй уул уурхайн лицензүүдийг цуцалж байгаа билээ. Өнөөдөр /2019.08.23 /дахин нэг уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар болжээ.

Тодруулбал, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж байна. Энэ үеэр улсын байцаагчийн үйлдсэн актын дагуу Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт үйл ажиллагаа явуулж байсан “Сэншивэе Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохоор болсон байна.

Тус компанид хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн энэ сарын 23 буюу өнөөдрөөс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарчээ. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийхийг холбогдох хуулийн дагуу даалгаж, орон нутагт хүлээлгэж өгөхийг үүрэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж