Дэлхийн уушги шатаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Дэлхийн уушги шатаж байна

Дэлхийн уушги шатаж байна

Манай гаригийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа бүрдүүлдэг “дэлхийн уушги” гэж хэлж болох Амазоны ширэнгэн ой түймэрт автаад байгаа билээ.

Бразилын Амазоны ойн түймэр нь энэ жил өмнө оноос 85 хувиар нэмэгдсэн нь сансраас авсан хиймэл дагуулаас авсан зураг харуулж байгаа юм. Бразилд бороогүй улиралд ойн түймэр их гардаг ба фермерүүд мал аж ахуй эрхлэх газартай болохын тулд ойг галдан шатаах явдал их гардаг аж.

 Ширэнгэн ойн түймэр нь олон улсын хэмжээнд авч хэлэлцэх хямрал гэдгийг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон онцлоод, удахгүй болох “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Амазоны түймэр байхыг уриалсан байна.

Харин Бразилын төрийн тэргүүн Жайр Болсонаро Францын Ерөнхийлөгч байгаль орчинд тулгамдсан асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байна хэмээн түүнийг хурцаар шүүмжилжээ.

Жаир Болсонаро өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээж авснаас хойш Амазоны ойн түймэр ихэссэн ба энэ нь Ерөнхийлөгчийн байгаль орчны бодлого оновчгүй байгаагийн илрэл гэж судлаачид үзэж байна. Тус улсын өмнөх засгийн газрууд ойн модгүйжилтийг бууруулахын тулд торгууль ногдуулах арга хэмжээ авч байсан ч Болсонаро үүнийг буруутгасан юм. Сансрын судалгааны агентлаг өнгөрсөн онд Амазоны ой үлэмж хэмжээгээр багасч байна гэсэн судалгаа гаргасан ч Болсонаро үүнийг худал мэдээлэл гээд, тус агентлагийн даргыг ажлаас нь халжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж