Зөвлөгөө: Жин хасах гол нууц юунд байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Зөвлөгөө: Жин хасах гол нууц юунд байдаг вэ?

Зөвлөгөө: Жин хасах гол нууц юунд байдаг вэ?

Дэлхийн хүмүүс жилээс жилд жин нэмж, үүнээс үүдэн таргалалттай төрөл бүрийн аргаар тэмцсээр буй юм. Заримдаа дэглэм барьж, хоолноос бүрэн татгалзах нь ч бий. Бүх хоолны дэглэм эргээд таргалуулах магадлалтайг эрдэмтэд тогтоожээ. Тэгэхээр та хэрхэн жингээ хасах вэ?

Биеийн жингээ хасахад хоол хүнсээр авч буй илчлэгийн хэмжээнээс илүү их илчлэгийг шатаах нь чухал юм. Ингээд л бол оо. Та эргэж жин нэмэхгүйгээр өөрийн биеийн жингээ хэвийн барина гэсэн үг. Үүний тулд өдөрт хичнээн илчлэг шатааж, хэдэн илчлэг авч буйгаа мэдэх хэрэгтэй.

Хэрэв та хоногт хоол хүнсээр авах илчлэгийг 500-1000 ккал-аар бууруулж чадвал биеийн жингээ 7 хоногт 450-900 граммаар хасаж чадна. Хэрвээ та турахыг хүсч байгаа бол илчлэгийн хэмжээгээ 20-40 хувиар бууруулаарай. Өдөр тутмын илчлэгийн хэмжээ 1200-гаас бага байвал эрүүл мэндэд тань аюултай.

БИЕИЙН ЖИНГЭЭ ЗӨВ ХАСАХ 10 ЗӨВЛӨМЖ

  1. Бүх төрлийн амттанаас татгалзах. Чихэр, сахар, чихэрлэг ундаа, чихэрлэг сүүн ундаа
  2. Өөх тос, ялангуяа ханасан тосноос татгалзах. Тосонд шарсан, хайрсан, тослог ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх. Өөхтэй мах, хиам, гахайн өөх, өөх ихтэй загас, тарган тахианы мах, тосонд нөөшилсөн мах, загас (Тослог ихтэй сүү, тараг, бяслаг – тосны агууламж 2,0% – аас их. Цөцгий, цөцгийн тос, ургамлын тос, шар ба цагаан тос, хайлмаг).
  3. Хоол, хүнсийг тогтмол цагаар хэрэглэх. Ердийн үед хоногт 3-4 удаа хооллодог бол жин хасахын тулд 5-6 удаа хооллоно.
  4. Жимс, ногоог хоногт 400 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэнэ. Гэхдээ чихэрлэг ихтэй жимс жимсийг бага хэрэглэ (усан үзэм, гадил, хасарваань гэх мэт)
  5. Бүхэл үрийн гурил, эсвэл II зэргийн гурил хэрэглэнэ. Цагаан будааг хэрэглэхээс зайлсхийж, хөц будаа, гурвалжин будаа, хар будаа хэрэглэх,
  6. Өлсөж болохгүй. Хэт их өлссөний улмаас хооллох үедээ өмнө идэх хэмжээнээс хэтрүүлэн иддэг.
  7. Хоолоо идэхдээ яаралгүй, сайтар жажилж, удаан хооллоно.
  8. Хангалттай хэмжээний шингэн хэрэглэнэ. Хоногт 1,5 – 2,0 литр (хийжүүлсэн, чихэрлэг ундаа хэрэглэхгүй).
  9. Архи, согтууруулах ундаанаас татгалзах. Архи, согтууруулах ундаанд агуулагдах 1 г этилийн спирт задрахад 7,1 ккал илчлэг ялгарна (Архи 40% – 100 мл уухад 284 ккал илчлэг. Шар айраг 5% – 500 мл – 177,5 ккал илчлэг. Дарс 12% – 100 мл – 85,2 ккал илчлэг).
  10. Оройн 19 цагаас хойш хоол, хүнс хэрэглэхгүй байх.

Дээрх зөвлөмжийг 3-5 долоо хоногийн турш баримтлаад үр дүнгээ үзээд, дараа нь цаашид үргэлжүүлэн жин хасах эсэхээ шийдээрэй.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж