Б.Гантогтох алтан медаль хүртэж, Зүүн Азийн шилдэг тамирчин болжээ | News.MN

Б.Гантогтох алтан медаль хүртэж, Зүүн Азийн шилдэг тамирчин болжээ

Б.Гантогтох алтан медаль хүртэж, Зүүн Азийн шилдэг тамирчин болжээ

Б.Гантогтох алтан медаль хүртэж, Зүүн Азийн шилдэг тамирчин болжээ

Хонконг дахь Хатан хаан Элизабетын нэрэмжит спортын ордонд энэ сарын 15-наас 19-ний өдрүүдэд болсон Зүүн Азийн 2019 оны Муайтай боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд О.Алтанпүрэв дасгалжуулагчтай Монголын баг тамирчид IY байрт шалгарсан байна.

Муайтай боксчин Б.Гантогтох тус тэмцээний 63,5 кг жингийн аваргын төлөөх тулаанд Филлипиний тамирчин Р.Жакири /Ryan  Jakiri/-г эхний раундын 55 дахь сeкундэд хүнд цохилтоор ялж, алтан медаль хүртэн, "Зүүн Азийн шилдэг тамирчин" хэмээх шагналын эзэн болжээ.

Манай тамирчдаас 63,5 кг-д Б.Гантогтох алт, 51 кг-ын жинд Б.Батхүлэг мөнгөн медаль, 48 кг-ын жинд Г.Тэнүүн, 54 кг-ын жинд Ө.Буян-Оргил, 57 кг-ын жинд Б.Гансэлэм, 67 кг-ын жинд О.Маргад-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртсэн байна. Эмэгтэй тамирчдаас 45 кг-ын жинд С.Мөнгөнгэрэл, 48 кг-ын жинд Б.Халиун нар хүрэл медалийн эзэд болсон байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.89

Zochin chi ataarhaad vheh ni ee dee.
Chi jinhene mongol hvn yum aa daa, hehehe

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.89

Zochin guai ataarhaad vheh shahav uu daa he he he .
Chi jinhene mongol hvn yumaa!!!

Avatar

Зочин 2019-08-23 202.9.43.195

Б.Гантогтох гэхээр нь Баянмөнхийн Гантогтох тай боксоор алтан медаль хүртэж, мундаг олон авъяастай шаар юм даа гэж бодлоош дээ.

Avatar

аа 2019-08-23 62.232.167.210

Баянаа аваргын хүү хариагүй л байгаам байна. Уг нь аваргын дайтай Гарьд хүн юм байгаамшдээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж