Япон, АНУ тохиролцоонд хүрч чадаагүй тул хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Япон, АНУ тохиролцоонд хүрч чадаагүй тул хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Япон, АНУ тохиролцоонд хүрч чадаагүй тул хэлэлцээгээ үргэлжлүүлнэ

Япон, АНУ-ын талууд өнгөрсөн пүрэв гаригт хоёр талын худалдааны асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй учир яриа хэлэлцээ хийх хугацаагаа сунгахаар шийджээ.

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Литцигертэй дөрвөн цаг хэлэлцсэний дараа Японы Эдийн засгийн сайд Тошимицу Мотеги сэтгүүлчид хандан “Хоёр улс тохиролцоонд хүрэхэд ойртож байна. Гэхдээ хоёр улсын үндэсний ашиг сонирхолд шууд нөлөөлдөг өргөн хүрээний асуудлуудыг дахин  хэлэлцэнэ” гэж Пүрэв гариг /2019.08.22/-т мэдэгдлээ.  Тэрбээр “Бид нэлээн урт хугацаа зарцуулж байна, Баасан гаригт /2019.08.23/ дахин Литцигертэй хэлэлцээ хийнэ" гэж хэлжээ.

Мотеги Вашингтонд Литцигертэй уулзахаар ирээд байгаа бөгөөд хоёр тал хурдан тохиролцоонд хүрэх, хөдөө аж ахуй, автомашин зэрэг худалдааны зөрүүг багасгахыг хүсэж байна.Японы сайд Мотеги удахгүй Франц руу ниснэ гэж мэдэгджээ. Тэрбээр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтад оролцож магадгүй бөгөөд хоёр улс худалдаа болон бусад сэдвүүдийн талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Мотеги нь Францад хийх айлчлалынхаа үеэр Трамптай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж