Бухимдаад яах вэ, бид түгжрэлийг сонгосон | News.MN

Бухимдаад яах вэ, бид түгжрэлийг сонгосон

Бухимдаад яах вэ, бид түгжрэлийг сонгосон

Бухимдаад яах вэ, бид түгжрэлийг сонгосон

Улаанбаатар хотын хэмжээнд хөл хөдөлгөөн ихсэж, хэсэг хугацаанд чимээгүй байсан түгжрэл эргэн ирлээ. Ачаалалгүй зам нэг ч алга. Аль ч зам сонгосон түгжрэлд орж байна. Хичээл эхэлсэн ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, ирэх жилийн зун хүртэл тэвчих л хэрэгтэй боллоо.

Хувийн тэргээр зорчсон ч, нийтийн унаагаар явсан ч үр дүн нь адилхан. Түгжрээнд 2-3 цаг зарцуулна. Аягүй бол өнгөрсөн жилүүдийнхээс ч их цагийг түгжрэлд зарцуулдаг болохыг үгүйсгэхгүй. Жил ирэх тусам түгжрэлд зарцуулдаг цаг нэмэгдэх болсон нь  импортоор орж ирдэг автомашины тоо буурдаггүйтэй холбоотой.

Монгол Улсын хилээр жилдээ 70 мянга гаруй автомашин орж ирдэг Гаалийн мэдээлэл гарсан байх ба 2018 онд 900 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Үүний 500 мянга гаруй нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Хөдөө орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхэд өдөрт 600 мянга руу дөхсөн автомашины хөдөлгөөнийг зохицуулах шаардлага үүсч байгаа юм.

Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдэж, хотын захирагч өчигдөр /2019.08.22/ захирамж гаргаж, амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр боллоо. Ингэснээр улсын дугаар нь тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гаригт замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаар нь сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гаригт замын хөдөлгөөнд оролцох болж байна. Энэ бол шинэ зохицуулалт биш, өмнө ч хэрэгжиж ирсэн зохицуулалт юм.

Уг нь хотын захиргаа олон жилийн асуудал болж буй түгжрэлийг сааруулахын тулд өнгөрсөн долдугаар сард орон нутгийн дугаартай автомашин, зөрчил гаргаад торгуулиа төлөөгүй жолооч нарыг хотын төв хэсэг рүү нэвтрүүлэхгүй байх санаачлага гаргасан ч иргэдийн олонх эсэргүүцсэн тул ухарсан. Угтаа бол үүргээ биелүүлж байж эрхээ эдэлье л гэсэн агуулгатай зохицуулалт байв.

Үр дүн нь эерэг тусаж болох байсан ч иргэдийн олонх дэмжээгүй тул одоо яалтай. Түгжрэлтэйгээ эвлэрээд л хөдөлгөөнд оролцохоос аргагүй. Хэдэн ч цаг түгжирсэн тэвчээр заагаад л явцгаая. Түгжрэлд бухимдсан нэг нь дүрэм зөрчин, илүү нэг хөдөлгөөн хийхэд байдлыг улам л хүндрүүлнэ.

Уур бухимдал болж, замын цагдаагаа, хотын удирдлагаа ч зүхэх хэрэггүй. Энэ сонголтыг тэд биш нийслэлийн иргэд та бид хийсэн. Хэдийгээр бүсчлэлийг хэрэгжүүлэх нь зөв юм гэсэн байр суурьтай иргэд байсан ч олонхидоо ялагдсан.

Татвартай болъё гэдэг санаачлага гардаг ч бас л дэмждэггүй. Иргэдээ баян, ядуугаар нь ялгаварлах нь гэж эсэргүүцдэг нь олон. Бүсчлэл тогтооё эсэргүүцсэн, татвартай болъё гэхэд бас л дэмжихээргүй байгаа. Нам гацаад автомашин явах боломжгүй болоход сая нэг ухаарцгааж, эдийн засгийн арга хэрэглэхээс аргагүй нь гэж бодох юм уу, үгүй юм уу бүү мэд.

Тэгэхээр одоо байгаа нөхцөл байдлаа тооцоход шинээр баригдаж байгаа болон засвар хийгдэж буй авто замууд цаг хугацаандаа ашиглалтад орж, ачааллыг бууруулаасай л гэж хүлээх болж байна. Тухайлбал, Замын цагдаагийн гүүрэн замын үндсэн хэсгийг ирэх аравдугаар сард нээх даалгавар гүйцэтгэгч компани хүлээсэн бол Зуун айл орчмын замыг ирэх аравдугаар сард багтаан ашиглалтад оруулах үүрэг мөн өгөгдөөд байгаа. Хэдийгээр дээрх авто замууд Улаанбаатар хотын төв хэсгийн авто замд үүсдэг түгжрэлийг сааруулахад онцын нөлөө үзүүлэхгүй гэж буй ч тухайн тойрогт үүсэж ирсэн түгжрэлийг сааруулж чадна.

Дахиад сануулъя, түгжрэлийг шийдэж болох зохицуулалтыг нийслэлийн иргэдийн олонхийн саналаар болиулсан шүү.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 66.181.187.64

Түгжрэлийг бууруулахад
1. Зөвшөөрөлгүй таксийн үйлчилгээг бүрэн зогсоох
2. Орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зохицуулалт хийх
3. Хөдөлгөөний бүсийг шинээр бий болгох
4. Төвийн хэсгийг ТХ-ийн хөдөлгөөнгүй бүс болгож тэнд тусгай тээврийн үйлчилгээг бий болгох
5. Хүргэлт хангалтын үйлчилгээний ТХ-ийг ажлын бус цагаар хийх
6. Өртөөчилсөн зорчигч тээврийг бий болгох.
7. Явган хүний зам болон дугуйн замуудыг маш сайн хөгжүүлэх

Avatar

Иргэн 2019-08-23 202.70.34.70

ХОТООР НЭГ ЧИХЭЛДСЭН ЯВДАГ ЯМБИЙНУУДЫГ УСТГААЧ. АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ ПАЦААНУУД Л НЭГ НЭГ ЯМБИЙ ТӨМӨР УНАЧИХСАН ЯВАХ ЮМ.

Avatar

Бигэр 2019-08-23 202.9.42.165

Төр захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хамгаалах хэрэгтэй. Мөн иргэдийн эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах нөхцлийг хангаж ажиллах ёстой шүү. Монголчууд батласан хууль дүрэм журмаа мөрдөж ажиллаж амьдрах үүрэгтэй. Дээрхи нөхцлүүдээс үндэслэн буруу талдаа хүрдтэй автомашины импортыг тодорхой хугацааны дараа хориглох шийдвэр гаргах ёстой. Торгуулиа төлөөгүй жолооч нарын жолоодох эрхийг хасах нь зөв. 3-рт нийтийн тээврийн хүртээмж, парк шинэчлэлтийг сайжруулж, эргэлтийг хугцааг богинсго

Avatar

shiitYumaa 2019-08-23 202.179.26.78

alhaj surtsgaa

Avatar

Саруул 2019-08-23 103.10.21.32

Ажилгүй холхиж, түгжрэл үүсгээд байгаа энэ олон залуучуудыг бүгдийг нь гадаадад гаргаж ажиллуулах бодлого боловсруулах хэрэгтэй. Со, Япон, АНУ гэх мэт улс руу визийн хөнгөлөлттэй зорчдог болчихвол замын бөглөө ихээхэн хэмжээгээр буурна.

Avatar

Зочин 2019-08-23 66.181.161.108

Цаана чинь ажилгүй болсон уурхайчид хэдэн зуугаараа хотруу цувж байна !! …

Avatar

Саруул 2019-08-23 103.10.21.32

Олон машин явж байна гэдэг бол олон хүнтэй болчихсон гэсэн үг. Хүн амын өсөлтийг хязгаарлах шаардлагатай байна. Машины зам хүрэлцэхгүй, цэцэрлэг хүрэлцэхгүй, сургууль хүрэлцэхгүй, эмнэлэг хүрэлцэхгүй болчихсон байна. Тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцож, сугалаагаар цэцэрлэгт явж, 3-р ээлжинд сургуульд сурч, эмнэлэгийн хашаан дотор төрдөг, эмнэлгийн коридорт эмчлүүлдэг болчихоод байна. Удахгүй регистрийн тэгш сондгойгоор сургуульд явах журам ч гарч мэдэх нь. "Нэг айл 2 хүүхэд" гэсэн хууль гаргаж хатуу мөрдөх хэрэгтэй. Монгол улс 2 сая хүнтэй байгаад 3 сая хүнтэй боллоо, ямар ахиц дэвшил гарав?!

Avatar

zochin 2019-08-23 139.5.219.96

Ямар ч ОРК өдөрт 8 цаг түгжрэлд зогсож чадна.тэдэнд алдах,харамсах юм даан ч бага.санал авахаар тэд давамгайлчаад байна.Захиргааны аргаар шийдэх хэрэгтэй болох байх.

Avatar

Зочин 2019-08-23 64.119.25.34

20 жилийн дараа автомашин жолоочгүй болж түгжрэл байхгүй болно. Хүлээх, эсвэл жолооч дүрмээрээ явах, улс нь ядахдаа торгуулаа авч хэвшихээс өөр зам байхгүй. Метро барих, хотоо нүүлгэх зэрэг үлгэр ярихаасаа өмнө дуртай газраа үнэгүй машинаа тавидаг зогсоодог байдлаа болих хэрэгтэй.

Avatar

БАЗАР 2019-08-23 202.9.43.53

ТҮГЖРЭЛИЙГ АРИЛГАХ МАШ АМАРХАН.ХУВИЙН ТЭРЭГ БҮРЭЭС МАШ ӨНДӨР ТАТВАР АВЧ НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ТӨЛБӨРГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ЭНЭ БОЛ ЗӨВХӨН ТҮГЖРЭЛТЭЙ ХОТОД Л ХАМААРАЛТАЙ.ХӨДӨӨНИЙХӨНД БОЛ 5 МАШИНТАЙ Ч БАЙСАН ТАТВАРГҮЙ БАЙЖ БОЛНО.ТАКСИ ХУВИЙН БАЙЖ ҮЛ БОЛНО.ТҮҮНД МАШ ӨНДӨР ТАТВАР ОНОГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Оогий 2019-08-23 202.9.43.11

Маш зөв.

Avatar

Hiz 2019-08-23 66.181.179.143

Uye uyeiin hotiin bolon duurgiin darga nariig shorond hiivel tugjrel buurna oor songolt bhgui shuu

Avatar

Зочин 2019-08-23 103.229.121.59

Gutsvaa. Tur zasag barij baigaa ue ueiin malnuudaas bolj iim bolj baigaa shuu. Odoo boltol ymarch tuluvlult arga hemjee avaaguin gaigaa ard tumend chihehgui ee.

Avatar

Хотын залуу 2019-08-23 43.228.131.110

Замын түгжрэлийг бууруулах амархан. Мудакууд дарга болохоор ингэдэг юм. Замын хэдэн инженер ажиллахад л наад асуудлыг чинь амархаан шийднэ. Эхлээд энэ олон гэрлэн дохиогоо цөөл. Багшын дээдээс гүүр хүртэл 5 дохио байна үүнийг цөөл. Гарцыг нүхэн гарцаар шийд. Гол замуудыг хоёр түвшиний болго. Метро яаралтай барь. Гол замуудыг нэг урсгалд шилжүүл. Бүсчлэлийг хэрэгжүүл гэхдээ ухаалгаар Германаас туршлага судал..

Avatar

Зочин 2019-08-23 64.119.25.4

Иймэрхүү юмыг хэн ч бодож чадна шдээ,аалзаа

Avatar

Хүннү 2019-08-23 202.179.26.162

Бүсчлэл тогтоо А- Их тойруугаас дотогш, сарын хураамж нь 100мянга, В-бүс нь Их тойруугаас гадагш сарын хураамж нь 20 мянга, С бүс нь 25-ын уулзвар, Жуков, 32-ын тойрог, Нарны замаас гадагш, энэ бүс төлбөргүй байхаар зохицуулалт хий. Иргэдээс асуугаад байх юмгүй. В- бүсэд А- бүсд ойрхон хэдэн газар зогсоол байгуулах хэрэгтэй, тэр нь өдрийн 500 төгргийн хураамжтай байна.

Avatar

Бус уу 2019-08-23 103.229.121.210

Зогсоолуудыг бүгдийг нь талбөртэй болгоочээ

Avatar

Зочин 2019-08-23 202.179.26.162

Хаана төлбөргүй зогсоол байна.

Avatar

XAANC 2019-08-23 119.104.40.200

Manaa Jagaa Ahiin HELDEG shig XAANC TIS 2 ih durguuliig Manaa DARHAN LUU Nuulgie Ter ni DEER DEE ….

Avatar

Irgen 2019-08-23 122.201.31.108

Тvгжрэл сонгосон ч гэх шиг. Харин хотын удирдлагууд замбараагvц олон барилгын зовшоорол огсноос ТYГЖРЭЛ бий болгосон

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.246

ЯВГАН ХУНИЙ ЗАМЫг МАШ САЙХАН БОЛГООСОЙ. тэгвэл машинаа тавиад алхах хун одон байгаа гэдэгт эргэзэхгуй байна. маш олон давхар барилга барьсан, тэр дотор нь хэдэн арван бизнесийн байгууллага уйл ажиллагаа явуулдаг боловч гаднаа очуухэн жаахан машины зогсоолтой том барилгууд бухий тэнэгуудээр дууоэн хотод машин унах хэцуу учир явган хуний зам тохитой бол, бас хот цэмцгэр тоос шороо багатай бол алхахыг ул хусэх тэнэг хун угуй байхаа.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.246

бусад улс оронд нийтийн тээвэр маш сайхан хогжсон байдаг. монголд зуун жилийн дараа л гайгуй болж магадгуй

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.246

бас нийтийн тээврийн автобус маш муу дотроо маш бохир заваан учир хумуус суухаас дургуй байдаг нь нууц биш шуу дээ. хотын аль ч чиглэлд дандаа хуучирч муудсан тачигнасан муу автобус явж байна. дотроо маш муухай бохир …. аймаар муухай унэртэй …. ийм байхад хумуус оорсдийн машинтай байхыг хусэх нь зов шуу дээ

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.246

явган хуний замаа цэгцлэх шаардлагатай. алхмаар л бн явган хуний даанч заваан хажуугаар яасан машиныишороо тоос ус … гээд унэхээр хэцуу….

Avatar

Зочин 2019-08-23 64.119.16.102

Г. Хорол гэдэг нөхөр иргэдийг тавлаж байх шив. Иргэдийг ингэж доромжилж утга санаа агуулсан зүйл нийтлэхгүй байвал таарна. Өөр олон арга байна. Эрх барьж байгаа хүмүүс арга олох ёстой

Avatar

Зочин 2019-08-23 182.160.35.66

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАРХОРИН НҮҮЛГЭЕ. БАРИЛГА БАЙШИН БАРИХ ХЭРЭГГҮЙ САЙХАН МОНГОЛ ГЭРТ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨВӨГ ДЭЭДЭС ШИГЭЭ АЖИЛЛАЖ АМЬДРАГ. ЯДАЖ Л ТӨСӨВ ИХ ХЭМНЭГДЭНЭ.

Avatar

Ха ха ха 2019-08-23 73.189.84.143

Дээр гаргаж байсан. Төв гудамжинд зүүн эргүүлэхгүй гэдэг бас их зөв шийдвэр байсан. Гадаадын том хотууд бүгд төв гудамжиндаа зүүн эргэхийг хориглодог. Гэтэл бас ард түмэн эсэргүүцээд болиулчихсан. Өөрсдөө түгжрнлийг сонгосон учир түгжрээд хордоод байж дээ.

Avatar

Zochin 2019-08-23 194.223.33.200

zamuud neegdeheer gaigui bolno bitgii olon um yriad bai novshoo

Avatar

Зочин 2019-08-23 66.181.188.108

… чи ядаж үнэн статистик тоо тогтоож сурчих. Монгол Улсын хэмжээнд 426.000 суудлийн машин бна. Улаанбаатарт бол үсрээл 300.000 суудлийн машин бгаа биз.

Avatar

ГЭСГЭЭГЧ БӨӨ 2019-08-23 103.240.241.110

АЙМАГ СУМДАД ХАВАР БҮР БҮХ ЖОЛООЧООС ТОРГУУЛИЙГ БҮРЭН АВЧ ҮЗЛЭГТ ХАМРУУЛДАГ, БҮРТГҮҮЛЭЭГҮЙ ТЭМДЭГГҮЙ ТАКСИ-Р ХАЛТУУР ХИЙЛГЭДЭГГҮЙ , ЯМАР 1 АСУУДАЛТАЙ МАШИНЫГ ЖОЛООЧИЙГ ШУУД ЖУРМАЛДАГ ХӨДӨЛГӨӨНД ОРУЛДАГГҮЙ,ГЭТЭЛ УБ-Т ХҮН БҮР ХАЛТУУРЧИН БҮГД ТАКСИ ГЭСЭН ЯМАР ЗӨВШӨӨРӨЛГҮЙ, ЭНЭ ГОЛ ТҮГЖРЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР

Avatar

Иргэн 2019-08-23 66.181.160.89

Хөдөө орон нутагт амьдрах хэрэгтэй шүү. Өвөлдөө утаагүй зундаа хөдөө л гэсэн үг.

Avatar

арчаагүй засгийн газар, хотын захиргаа 2019-08-23 202.126.89.111

Гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чаддаггүй арчаагүй ч засгийн газар, хотын захиргаа юм даа. Аль юм болгон дээр санал асууж байдаг юм бэ? Шийдвэрээ гарга, хэрэгжүүл. Та нар намайг, манай намын гаргасан шийдвэрийг дэмжин хэрэгжүүлнэ гэж сонгоо биз дээ гэж хэлээд л боллоо шүү дээ. ЖДҮ-гийн авлига, 60 тэрбумын хэргээр унасан нэр хүндээ нэмж алдахгүйн тулд улс төрийн ашиг хонжоо хайж л шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан ч хэрэгжүүлж чаддаггүй новшийн хулгайч нар юм даа.Гадаад оронд төлбөртэй зам байдаг

Avatar

zochin 2019-08-23 124.158.126.202

ter bodlogoos oor shiidel devshuulj b.gaa neg ch comment alga daa…dandaa setgeliin hodgoonoor har energetei yum bichih yum

Avatar

Зочин 2019-08-23 139.5.217.185

Торгуулиа төлөөд, дүрмээ зөрчихгүй бол болох журмыг машин барих соёлгүй, чадваргүй хүмүүс баян, хоосноор нь ялгаврлаа гэж эсэргүүцэж түгжрэлийг сонгосон. Арчаагүй юмнуудын үгэнд орж байдаг хотын захиргааныхан арчаагүй байна.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

БҮГД Л ТӨЛЧИХНӨ Ш ДЭЭ. 20 САЯЫН МАШИН АВЧААД 200ХАН МЯНГЫН ТОРГУУЛЬ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООР МАШИН УНАХАА БОЛИОД ТҮГЖРЭЛГҮЙ БОЛЧИХ ЮМ УУ. ЧИ АРАЙ ӨӨР ШИГЭЭ ТОРГУУЛИА ТӨЛӨХГҮЙ ЯВААД БАЙНА ГЭДЭГТЭЭ ИТГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ГУЦУУЛ ЧИНИЙ ТОРГУУЛИЙГ ЧИНЬ Ч ТӨЛӨӨД ӨГСӨН ЧАДНА. ЭНЭ ТОРГУУЛ ТЭГЭЭД ТҮГЖРЭЛИЙГ ШИЙДЭХ БАЙСАН ГЭЭД ТА ХЭД ТАЛБАЙ ДЭЭР ЖАГСААТХААЧ. ЯМАР ХҮМҮҮС НЬ ИНГЭЖ СЭТГЭДЭГИЙГ ХАРАЯ ЦАРАЙГ ЧИНЬ. ИТГЭЛТЭЙ БАЙВАЛ ЭХЛҮҮЛЭЭТХЭЭЧ. НӨГӨӨ БАЯРХҮҮ ОРЛОГЧЫН ЗҮҮН ЭРГЭХГҮЙ ГЭЖ ХОТЫГ 20 ХОНОГ САМАРСАН ШИГ АЙН.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

АЛЬ ЭРТ 2ТОО БОЛЦОН Ш ДЭЭ. ХОЁР МАШИНТАЙ ХҮНД НЭГ Л ЗОВЛОН БАЙДАГ. ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХЭЭ БИЕДЭЭ БИШ МАШИНДАА АВЧ ЯВДАГ ХҮН МАШИНАА СОЛИХДОО ҮНЭМЛЭХЭЭ МАРТЧИХДАГ ГЭМТЭЙ. ЗА ТЭГЭЭД УСНЫ САВ ЗАЖИЛДАГ БОХЬ УУЖ БАЙГАА ЭМ ХҮҮХДИЙН СУУДАЛ ОЙР ЗУУРЫН ЖИЖИГ САЖИГ ЗҮЙЛЭЭ НЭГЭЭС НЬ НӨГӨӨДӨӨ АВЧ ХИЙНЭ ЗӨӨНӨ ГЭДЭГ Л ИЛҮҮ АЖИЛТАЙ БОЛНО. БАЯНДАА 2ТОЙ БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ. ЯАХАВ ДЭЭ ЗАСГИЙН БОДЛОГО 2 МАШИН ЛУУ ТУЛГАЖ ШАХАЖ БАЙХАД. БИ Ч ЯАХАВ САЙХАН АЛХДЫМӨӨ. САЙН ПҮҮЗГҮЙ БОЛ БОТИНКТОЙ Ч БАРАХГҮЙ ЮМ БИЛЭЭ.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

МАШИН УНААД ЕР НЬ ХЭН ХААНА ЮУ АМЖУУЛААД ЯВААД БАЙНАА. ИХ АМЖУУЛДАГ ЧАДВАРТАЙ НЬ ЭНЭ ТҮГЖРЭЛИЙГ НЭГ ШИЙДЭЭДХЭЭЧ. ХУДЛААЛ БААХАН МАШИН УНАСАН ХҮМҮҮС. Ш ИВЭРТЭЙ ОЙМСНООСОО ӨӨР ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ. ХАМГИЙН СУПЕР ТАТВАР ТӨЛӨГЧ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР НӨГӨӨ ЯПОНЧУУДЫН БАРЬЖ ӨГСӨН ГОВЬ СҮҮЛИЙН 4-5 ЖИЛД ДУНДАЖААР 20 ХҮРЭХГҮЙ ТЭРБУМИЙН Л ТАТВАР ТӨЛСӨН. БУСАД НЬ ДАН АЛТ ЗЭС НҮҮРС МАЛЫН АШИГ ШИМЭЭС Л БИД АМЬ ТЭЭЖ БАЙНА. ЯДАЖ АЛХААД БЕНЗИН ТОС Ч БОЛТУГАЙ ХЭМНЭЦГЭЭЕ.

Avatar

Зочин 2019-08-23 202.9.42.137

Дугаарын хязгаарлалтыг яаралтай цуцлаачээ айлууд 2 дахь пруисээ аваад эхэлцэн байгаа яаралтай цуцал замын цагдаагийн мунхаг маанаг толгойгоор тугжрэлээ шийднэ гэж бодож байгаа бид нар буур мунхаг маанаг

Avatar

Зочин 2019-08-23 202.21.108.131

Мөөрөөд мөргөлдөөд байж бай халтаруудаа, эхлээд машин барьж сурчихаад түгжрэл ярь . Машин жолоодох ямар ойлголтгүй оркууд түгжрээд хэрэлдээд л байж бай.

Avatar

түгжирэлийн хорт угаар 2019-08-23 64.119.26.145

Түгжирээнд олон зуун мянган авто машин маш удаан хүнд араагаар гэлдэрч угаарын хорт хий асар ихээр гаргаж байдаг тул хүмүүс бохироор уушиглаж эрүүл мэндээ хордуулж байгааг ухаарч төр засгаас нэн яааралтай арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

АРД ТҮМНЭЭ ЗӨӨЛӨН ҮЙСЭН УЛТАЙ ТОРОН ПҮҮЗЭЭР ХАНГАЦГАА. МАШ ХЯМД ГУТАЛ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭЛ БАРУУН ЗҮҮН 4 ЗАМ НАРНЫ БОЛОН ИХ ТОЙРУУ ДОТРОО АЛХАЦГАА. ИЛҮҮДЭЛ ЖИН АРИЛНА. ЗҮРХ СУДАС ЧИХРИЙН ШИЖИН БЭЛГИЙН СУЛРАЛ БАГАСЧ АРААР ТАВИЛТ ГЭР БҮЛ САЛАЛТ ГЭЭД ЭЕРЭГ ҮР ДАГАВАРУУД ГАРНА. УНГАХ НЬ БАГАСЧ АГААР Ч ЦЭВЭРШИНЭ. ХАМГИЙН ГОЛ НЬ СТРЕСС БАГАСНА. ЭХНЭР НЬ ТУРААЛ ГОЁ БОЛОХОР ЮУН ЗАЛУУ ОХИД ХҮҮХНҮҮД ЭХНЭРТЭЭ ХАЯАГДЧИХГҮЙН ТУЛД МАЧИЙДИЙН БАЙГАА БИЗ ДЭЭ. АЛХ АЛХ. ЗӨВХӨН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ МАШИН УНАЦГААЯ.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

ХОТЫНХОО БҮХ ЗАМУУДАД ЧИГЛЭЛ БОЛГОНД НЭГ НЭГ ЭГНЭЭ ЭХЛЭЭД НЭМЭЭЧ. ЗАМБАРААГҮЙ ОЛГОСОН ГАЗРЫНХАА УЧРЫГ ДАРГА ЭКС ДАРГА НАР ӨӨРСДӨӨ ОЛЦГОО. НӨХӨН ОЛГОВОР БОЛ ӨГӨХГҮЙ ШҮҮ. ЧАДАХГҮЙ БОЛ СУУДЛАА ТАВИАД ЗАЙЛЦГАА. НАРИЙН ЗАМААР НИЙТИЙН ТЭЭВЭР Ч АМЖИЛТ ОЛОХГҮЙ. ХОТЫН ТӨВ НЬ 6 ХАН УРСГАЛТАЙ АРАЙ Ч ДЭЭ. СЕНТРАЛАА БУУЛГА. СЭЛМЭНГЭЭ ГРАНДАА ЦЭЦЭГ ТӨВӨӨ ГЭЭД БҮГДИЙГ НЬ БУУЛГА. ЭЦЭСТ УЛСЫН ӨМЧИЙН ТӨВ ШУУДАНГ БУУЛГААЛ БОЛОО. ТЭНДЭЭ БАЙСАН ЯАЛАА БАЙГААГҮЙ Ч ЯАЛАА. НААД ХЭДИЙГ ЧИНЬ ДАГААД ТИЙШЭЭ ЗОРИГСОД Ч АЛГА

Avatar

Зочин 2019-08-23 139.5.217.185

Нэмэх зай нь хаана бгаан?!

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

ЧИ ЭХЛЭЭД БАРУУН ЗҮҮН 4 ЗАМЫН ХООРОНД АЛХААД НЭГ ҮЗЭЭЧ. БИ БОЛ ШУУД ЭХЛҮҮЛНЭ. ЭНЭ ХОЁР ЗАМЫН ХООРОНД НОГООН БАЙГУУЛАМЖ БАЙСАН Ч ЯАЛАА БАЙГААГҮЙ Ч ЯАЛАА. УРДАХ МАШИНЫХАА УТААГ КОНДИШИНООРОО СОРООД УУШГИЛЖ БАЙСНААС ХУРДХАН НЭВТРЭЭД ӨНГӨРСӨН НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ. ЭНЭ ЗАЙСАН ХОТЫН ТӨВ ХОЁРЫН ХООРОНД БОЛ МАШИН УНАХААСАА ИЧИХ ХЭРЭГТЭЙ ОЙРХОН ГАЗАР ШД. 2 ГҮҮРНИЙ ЦААНА БОЛ ЯАХАВ. НЭГ ГҮҮРНИЙ ЦААНА ОЙРХОН Л САНАГДААД БАЙГАА ЮМ ДАА.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

ХӨГШИРСӨН МАШИНД ӨНДӨР ТАТВАР НООГДУУЛЪЯ Г.М АРГА Л ЗАРИМ БОДООД БАЙХ ЮМ. ХҮН ИЛҮҮ ТАТВАР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ ДОО ХУУЧИН МАШИН УНАХ УУ. ТӨРӨӨС ОЛГОЖ БАЙГАА ЦАЛИНГААР ЕРӨНХИЙЛӨГЧ Ч ХҮРТЭЛ ШИНЭ МАШИН АВЧ УНАХГҮЙ ШҮҮ. ЮУН ЛАНД БЭНЦ. ҮСРЭЭЛ ШИНЭ ПРИУС КАМРИ СОНАТА ДЭЭР Л БУУНА. ИЙМ БАЙЖ ХЭНИЙГЭЭ ЮУН ШИНЭ МАШИН АВЧ УНА ГЭЭД БАЙГАА ЮМ. ГАЙГҮЙ ХУЛГАЙЧ АВЛИГЧ БОЛ УНАХ Л БАЙХ УНА Ч БАЙГАА Л ДАА.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.21

Хуцаарай бид түгжрэлийг сонгоогүй. Урагшгүй дарга нар юу ч хийхгүй хамаг мөнгө хулгайлаад байхад энэ орон яах юм бэ

Avatar

ХОТ улс 2019-08-23 64.119.26.145

Өргөн уудам нутагтай монгол улс 4 уулын дундах хонхорт 3 саяуулаа бөөгнөрөн түгжирч гамшигийн ХОТ -улс болох хэрэггүй дээ.Ухаалаг шийдэл олж улс Монголоо аврах цаг ирсэн байна. Амжилт.

Avatar

bat 2019-08-23 202.9.43.170

irged yshaaraa tugjrel songoson baih. Hotiig gazargui boltol ni zarsan nuhduudii. hiisen ajil ym daa

Avatar

3 2019-08-23 64.119.26.145

Ус агаар хөрсөө бохирдуулаад гамшигийн байдалд оруулсан байгаа муу засаглалтай улс болжээ. Одоо 3 саяуулаа энэ хонхорт бөөгнөрвөл 5- 8 цаг түгжирэх тул яааралтай ухаалаг шийдэл олох цаг тулсан байна. Таминь ээ.

Avatar

bodlog 3 2019-08-23 124.158.126.202

horihloh , haah bol hamgiin engiin bogood etsiin arga…unees unmu shiideh bolomjuud b.gaag harah heregtee gej bodoj b.na…bodlogoor uhaanaar ajilmaar b.h yum hotiin udirdlagaaaaa

Avatar

bodlog 2 2019-08-23 124.158.126.202

5) niisleliin udirdlaga gazar cholooltoor hotiin towd dawkhar zogsooluudiig bie bolgoh.6) hotiin towiin zogsooluudiig undur untee bolgoh.7) hotiin auto zamiin suljeegsaijruulah, dawkhar zorolddog uulzvaruudiin toog nemeh.8)niitiin teewriin suljeeg saijruulah…deerkh arga hemjeenuudiig tsogtsoorn bodlogtoi yavuulsanii ur dund udur tutamiin auto mashinii hereglee buurna…niitiin teewriin hereglee ikhessen…ingej b.j shiidehgui bol 1000 horoglood zohitsuulaad nemergui…

Avatar

kk 2019-08-23 64.119.26.145

kkkkk

Avatar

bodlog 1 2019-08-23 124.158.126.202

usaar duursen usan sand bish us n goijij b.gaa tsorog deer n zohitsuulalt hiih heregtee…ehleed import deeree bodlogtoi zohitsuulalt hiih heregtee…1) evderch morgoldson mashin oruulj irehiig zogsooh.2)importoor orj irj b.gaa auto mashinii oniig ondorjuuleh.3)importiig zowkhon NOAT tologch aj ahui oruulj irdeg boloh.4) dotooddoo onii yalgaatai teewriin heregseliin tatwariig toldog boloh…hogshon mashin unaj bolno tegehdee huraamj tawar ondor b.na.

Avatar

Зочин 2019-08-23 103.229.176.130

Нийтийн тээврээ дэлхийн жишигт хүргэж хөгжүүлж байж л түгжрэлийн асуудлыг шийдэхээс өөр арга зам байхгүй байхаа

Avatar

Зочин 2019-08-23 103.229.176.130

энэ байдлаараа яваад л байвал удахгүй хувийн машинтай хүн 7 хоногт 1 өдөр л машинаа унадаг болох байх, бусад 6 өдөр нь алхах, автобусдах …

Avatar

Би 2019-08-23 103.229.120.165

7 ш хуучин хямд машинтай болчихно

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.80

Энэ төр бүтэхгүй ээ. Дандаа оркуудаасаа зөвшөөрөл авч хөдөлдөг. Тэгээд дандаа тэрнийхээ дагуу тэнэг шийдвэр гаргаж бүтэлгүйтдэг

Avatar

h*** 2019-08-23 192.82.66.172

enhter ajillaasaa gar

Avatar

Зочин 2019-08-23 49.0.212.214

Ха ха ха, МАН-ын сүүлчийн шийдэл ингээд дуусав

Avatar

Зочин 2019-08-23 66.181.161.65

Minii duu hotel461 morilnovuu?

Avatar

Одоо яая гэхэв ээ 2019-08-23 139.5.218.178

Метро Ситибус тай болоо

Avatar

зочин 2019-08-23 202.9.43.179

Уул уурхайгаасаа мөнгө татаад л метрогоо барьчих .. Тэгээл мянган жилийн амар амгалан ирншд …Ийм амархан асуудлыг л ойлгож ядаад л , ухантаад байх юм да ..көөркийс ..

Avatar

ИРГЭДЭЭС 2019-08-23 66.181.181.93

Үнэхээр бодоход сайхан, завсрын хувилбарууд бас байна ш дээ. 1 машин 7 хоногт нэг биш 2 , 3 өдөр хөдөлгөөнд оролцохгүй байх гээд л ….

Avatar

иргэн 2019-08-23 66.181.181.93

Түргэний, цагдаагийн, галын машинуудаас бусад бүх машинуудыг зогсооё. Нийтийн тээврээ хөгжүүлье. Мөн ч их өөрчлөлт гарна даа !!!

Avatar

Зочин 2019-08-23 202.4.248.66

Нийслэлийн нийтийн тээврийг үүнээс цааш сайжруулах боломжгүй гэх хүртэл сайжруулах хэрэгтэй. Одоо бол энэ тал дээр юу ч хийхгүй байгаа мөртлөө түгжрэлийг бууруулна гээд л хоосон ярьж байгаа хүмүүс л их байна. Нийтийн тээврээ сайжруулах тал дээр хийж чадахаасаа чадахгүйг нь хүртэл хийх хэрэгтэй байхад юж ч хийхгүй л байна шүү дээ.Хотын дарга анхааралдаа авах хэрэгтэй.

Avatar

зочин 2019-08-23 192.82.65.120

Түгжрэлд нэг их анхаарал тавиад яахав дээ. Би явж байна Бээжин зогсож байна. Очно доо. Амар тайван байцгаа.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

УРДАХ 2 МАШИН ШҮРГЭЛЦЭЭЛ ЭСВЭЛ НЭГ НЬ УНТРААЛ АСАХАА БАЙХАД 1-ЭГНЭЭГЭЭР ТОЙРЧ ГАРААЛ КАМЕР ШАААЖ БАЙГАА ШД. НЭГЭНТ БИЧИГДСЭН ТОРГУУЛЬ ДЭЭР ХҮН БҮР УЧИРЛААД ГОМДОЛЛООД ЯВААГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ. АМАРСАЙХАН ТА ХОЁРТ ГАНЦ ҮГ ХЭЛЬЕ. ЗҮГЭЭР ХЭРЭГЖҮҮЛЧИХГҮЙ ДЭЭ. ТҮГЖРЭХЭЭ БОЛИХ НЬ УУ УЛАМ ТЭГ ЗОГСОЛТ БОЛОХ НЬ УУ ТЭРИЙГ ЧАМ ШИГ МАЛ ТӨСӨӨЛЖ Ч ЧАДАХГҮЙ.

Avatar

Зочин 2019-08-23 202.126.89.180

ХОРОЛ ОО ЧАМД ДУРАК ГЭДЭГ ҮГ ГОЁДОХ ЮМ БАЙНА. ХАМГИЙН БАГАДАА Л 10 САЯД АВЧ БАЙГАА МАШИНАА 10 ТОРГУУЛИЙН МӨНГӨ БОЛОХ 200-300 МЯНГАН ТӨГ ТӨЛЖ ЧАДАХАА БАЙГААД УНАХГҮЙ БАЙХ УУ Т1ЭЭ. ИХЭНХИ НЬ ТӨЛЧИХ НЬ. ТЭГЭЭД Ч НААД ТОРГУУЛИУД ЧИНЬ ШҮҮХ ДЭЭР ОЧВОЛ ИХЭНХИ НЬ УНАНА.

Avatar

Хотын залуу 2019-08-23 43.228.131.110

Битгий солиор. Новшнууд метрогоо хурдан барь үхсэн хатсаны бүсчлэл энэ тэрээ.

Avatar

h*** 2019-08-23 192.82.66.172

tsalin abch baigaa um bol shiid zaabal ard tymniig hohirooj shiidber gargadag uy um be ard tymnii tatbaraas tsalin abchihaad uy yrdag b**s be

Avatar

Zojin 2019-08-23 202.126.89.44

Xumuusiig doromjilson iim garchig ogj boloxgui shyy dee. Bux xum torguulia toljixbol adilxan ni tugjirex xubilbar baisan. Tiimees shiidel bish baisan gesen ug

Avatar

Зочин 2019-08-23 43.250.125.252

Хорол минь, бид түгжрэлийг сонгоогүй. Мие Энхболд, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Бадамжунай нар бидэнд тулгасан

Avatar

Buuj ugiye mangaruudaa 2019-08-23 202.131.245.34

mongol hezee ch hugjihgui. Humuus ni munhag bolhoor. Diileenh humuus medleggui. uhaan muutai, mangar buduuleg

Avatar

Hotiin irgedees sar bur 100 myanga tatvar av 2019-08-23 202.9.42.214

Hotiin irgedees sar bur tatvar av. Tom hun 100 myanga, huuhed 0-18 hurtel 50 myanga tatvar av. Tegvel dorhnoo hot chin tsegtsreed l yavchina. Tatvaraa tulj chadah ni uldeed, chadahgui ni huduu ruugee nuug. 3 jiliin daraa 50% ni batalgaatai nuugeed yavna, barag l ger horoolliinhon ter chigtee nuuj yavaad utaa ers bagasna, ungu zus muutai mashinuud ch alga bolj tugjrel bagasna gedegt itgeltei bn.

Avatar

bolohgui 2019-08-23 202.131.251.130

genen yum yarih yum, burtgelgui humuus ihseed harin ch utaa ulam ihsene, negent nuugeed irsen humuus butsaj nuuh uu? harin ch burgteltei irged n ondor tatvart chiregdeed burtgelgui humuus duraaraa durgidag tsag irne.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж