Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах талаар ярилцав. Одоогийн байдлаар 300 орчим монгол иргэд Украйнд сурч, ажиллаж амьдардаг, Өргөмжит консулын газар нээгдсэнээр консулын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ