14 дүгээр цэцэрлэг бүртгүүлсэн бүх хүүхдийг элсүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

14 дүгээр цэцэрлэг бүртгүүлсэн бүх хүүхдийг элсүүлнэ

14 дүгээр цэцэрлэг бүртгүүлсэн бүх хүүхдийг элсүүлнэ

Цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийг сонгон шалгаруулах цахим бүртгэл өнөөдөр /2019.08.23/ 10.00 цагаас Улаанбаатар хотын төрийн өмчит бүх цэцэрлэг дээр нэгэн зэрэг эхлэв.

Сонгон шалгаруулалт хийхийн өмнө цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг сарын турш цахимаар бүртгэсэн юм. Цахим бүртгэлд шинээр нийт 31340 хүүхэд бүртгүүлснээс 2 настай 19764, 3 настай 4918, 4 настай 3525, 5 настай 3133 хүүхэд тус тус бүртгүүлжээ.

Цахим бүртгэлд бүртгүүлсэн хүүхдүүдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нийслэлийн 14 дүгээр цэцэрлэг эцэг, эхийн төлөөлөл, мөн Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас төлөөлөл оролцуулан нээлттэйгээр зохион байгууллаа.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн 14 дүгээр цэцэрлэг шинээр 62 хүүхэд элсэн суралцуулахаар төлөвлөж, сарын хугацаанд бүртгэлийг цахимаар авахад нийтдээ 75 хүүхэд бүртгүүлжээ. Ингэхдээ 2 настай 50 хүүхдээс 5, 3 настай 9 хүүхдээс 3, 5 настай 9 хүүхдээс 7 хүүхэд хасагдсан бол 4 настай хүүхдүүд бүгд багтсан байна.

Бусад цэцэрлэгүүдтэй харьцуулахад шинээр элсэхээр бүртгүүлсэн хүүхэд багатай, мөн тэр хэрээр сонгон шалгаруулалтаас цөөн тооны хүүхэд хасагджээ. Цэцэрлэгийн багтаамж зэргээ харгалзан үзэж, тус цэцэрлэг бүртгүүлсэн бүх хүүхдийг авахаар ажиллаж байна гэж цэцэрлэгийн эрхлэгч Э.Энхболд хэллээ.

Онцлоход, цэцэрлэгт хүүхэд нь тэнцсэн эцэг, эхчүүдийн гар утсанд мэдэгдэл ирж байгаа юм. “Тэнцсэн” гэсэн мэдэгдэл ирсэн тохиолдолд хүүхдүүдийн эцэг, эх энэ сарын 24, 25-нд холбогдох цэцэрлэг дээрээ ирж баталгаажуулалт хийлгэх хэрэгтэй хэмээн албаны хүмүүс мэдэгдлээ.

Э.БАГЛААЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж