Сая сая хуучин төхөөрөмж шургуулгад хадгалагдсаар байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Сая сая хуучин төхөөрөмж шургуулгад хадгалагдсаар байх уу?

Сая сая хуучин төхөөрөмж шургуулгад хадгалагдсаар байх уу?

Ойрын 100 жилийн хугацаанд хэрэглээнээс хасагдах ухаалаг гар утасны элементүүдийг бид хэрхэн ашиглах вэ? Их Британид ойролцоогоор 40 сая орчим ашиглагдаагүй цахим хэрэгсэл байдаг аж. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, технологийн гацалт нь ердийн зүйл ч энэ нь шинэ төхөөрөмж үйлдвэрлэх чадварыг сүйтгэж болзошгүй юм байна. Төхөөрөмж бүр маш үнэ цэнэтэй, ховордож байгаа олон элементүүдийг агуулдаг ажээ.

Британийн химийн нийгэмлэг 2000 гаруй хүн оролцуулан онлайн судалгаа явуулахад энэ нь тус улсын өрхийн тал хувь нь дор хаяж нэг ашиглагдаагүй цахим төхөөрөмжтэй байдаг нь тогтоогджээ. Мэргэжилтэн Луиза Льюис “BBC”-д өгсөн ярилцлагадаа “Гэртээ цуглуулсан хуучин утас, зөөврийн компьютер, дижитал камер зэргийг судалж байна” гэжээ.

Бид ямар элементүүдийг ашиглаж болох вэ?

Британий химийн нийгэмлэгийн гишүүн Элизабет Ратклифф хэлэхдээ "Ухаалаг гар утсанд 30 орчим төрлийн маш ховор элементүүд байдаг. Жишээ нь “Металл индиум” байна. Түүнийг “Индий цагаан тугалганы исэл” хэмээх өвөрмөц нэгдэлд ашигладаг бөгөөд энэ нь мэдрэгчтэй дэлгэцүүдэд чухал үүрэгтэй. Учир нь цахилгаан дамжуулдаг, тунгалаг байдалтай байдаг ба энэ нь нарны хавтангуудад ашиглагддаг тул ирээдүйд бидэнд ашиглах хэрэгцээ гарна.

"Дэлхий дээр тийм ч олон хангалттай элемент байдаггүй. Хэдхэн миллиграмм индий гаргаж авахын тулд танд нэг кг хүдэр хэрэгтэй болно. Бидний ихэнх нь танталын талаар мэдэхгүй. Энэ нь маш тэсвэртэй металл бөгөөд бидний утас шиг жижиг электрон төхөөрөмжүүдэд төгс зохицох юм. Бас сонсголын аппарат болон хурд хэмжигчдэд ашигладаг. Үүний зэрэгцээ бидний шинэ технологийн эрэлт нэмэгдсээр байна” гэж Рэтклифф “BBC”-д ярилцлага өгөхдөө ярьжээ. Мөн утас, компьютер, дижитал камер зэрэг төхөөрөмжүүдийн ихэнхийг хуванцараар бүрсэн бөгөөд үүнийг дахин боловсруулдаг байна.

Тэгэхээр бид юу хийж чадах вэ?

Товчхондоо “Онлайнаар хамгийн ойр байгаа дахин боловсруулах электроникийн цэгийг хайх боломжтой. Эсвэл жижиглэн худалдаачин, борлуулагчид шинэ бүтээгдэхүүн худалдаж авахдаа материалаа буцааж авах үүрэгтэй” гэж хотын цахилгаан хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрээс Стюарт Прайс зөвлөжээ.

Цахилгаан хог хаягдлыг дахин боловсруулах байгууллагын мэдээлснээр, жилд Их Британид 500,000 тонн электрон хог хаягдал боловсруулдаг байна. "Одоогийн энэ арга барил нь тогтвортой биш. Илүү боловсронгуй технологид суурилсан эрэлт, хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр дахин боловсруулалт хийхэд илүү их хог хаягдал үлдэх болно.

Үйлдвэрлэгчид дизайны үе шатанд төхөөрөмжийн ашиглалтын хугацааны талаар бодох хэрэгтэй” гэж Шеффилд их сургуулийн Эрчим хүч, хүрээлэн буй орчин, тогтвортой байдлын төвийн захирал профессор Ленни Кох ярьжээ. Тиймээс бид электрон төхөөрөмжүүдэд байдаг элементүүдийн талаар бодох цаг нь болсон. Одоо байгаа утсаа аль болох олон жил барих нь хүрээлэн буй орчинд тустай аж.

Галли: Эмнэлгийн термометр, LED, нарны хавтан, дуранд ашигладаг ба хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.

Арсеник: Галт бамбаруудад модыг хадгуулдаг

Мөнгө: Толин тусгал, нарны гэрэлд харанхуйлах реактив линз, мэдрэгчтэй дэлгэцэнд ашигладаг

Индиум: Транзистор, микрочип, гал асаах системд ашигладаг, Формула 1 автомашинд бөмбөг холхивч болгон ашиглах зориулалттай.

Иттрий: Цагаан өнгийн LED гэрлүүд, камерын линзэд ашигладаг ба зарим хавдарыг эмчлэхэд хэрэглэдэг.

Тантал: Мэс заслын суулгац, неон гэрэлд электрод, турбины ир, пуужингийн цорго, хэт авианы нисэх онгоц, сонсголын аппарат, зүрхний аппарат зэрэгт ашигладаг байна.

Э.УНДРАХ
Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж