“Qantas Airways” 19 цагийн нислэг туршина | News.MN

“Qantas Airways” 19 цагийн нислэг туршина

“Qantas Airways” 19 цагийн нислэг туршина

“Qantas Airways” 19 цагийн нислэг туршина

Австралийн агаарын тээврийн “Qantas Airways” компани дэлхийн хамгийн удаан үргэлжлэх нислэг хүний биед хэрхэн нөлөөлж байгааг судлахаар Лондон хотоос Сидней чиглэлд шинэ нислэгийн зам нээхээр бэлдэж байгаа аж. Уг нислэг 19 цаг үргэлжлэх бөгөөд Нью-Йоркоос Сидней, Лондон хотоос Сидней чиглэлд туршилтын хоёр нислэг зохион байгуулах юм байна.

Нислэг тус бүрт “Qantas Airways” компанийн өөрийн ажилчид, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 40 хүн оролцохоор болжээ. Туршилтын нислэгийг “Boeing 787-9” загварын нисэх онгоцоор хийх аж.

Зорчигчдын биед тусгай төхөөрөмж зүүлгэн хоол боловсруулалт, нойрны хэмнэл зэргийг нь хянаж, онгоцны дотоод гэрэлтүүлэг, дэлгэц зэрэг бусад систем хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судлах юм байна. Тус компани 2022 оноос эхлэн Лондон, Нью-Йорк чиглэлд дундаа зогсолтгүй шууд нислэгээр үйлчлэхээр төлөвлөж байгаа ба туршилтын үр дүнгээс хамааран уг чиглэлийг нээх эсэхээ энэ оны сүүлээр шийдэх аж.

Өнгөрсөн оноос тус компани Австралийн баруун эргийн Перт хотоос Лондон чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн нь 17 цаг үргэлжилдэг. Одоогоор дэлхийн хамгийн урт шууд нислэгийг “А350 Airbus” онгоцоор Нью-Йоркоос Сингапурын чиглэлд “Singapore Airlines” гүйцэтгэж байна. Ойролцоогоор 15,000 км зайг 18 цаг 25 минутад агаарын замаар туулж байгаа юм.

Эх сурвалж: USA TODAY

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж