Токиод жижиг онгоц орон сууцан дээр унав
Фото: Reuters / Kyodo
Таван хүний суудалтай хөнгөн хөдөлгүүртэй онгоц Токиогийн захын дүүргийн орон сууцны байран дээр унах үеэр гурван хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтжээ. Онгоц буудлаас хөөрөөд хоёр км-ийн цаана сүйрсэн байна. Онгоцонд явсан хоёр хүн, газарт нэг хүн амиа алдсан бөгөөд онгоцны гурван зорчигч, газарт байсан эмэгтэй хүнд бэртэл авчээ. Онгоц унах үеэр гал гарч ойр хавийн байшин, машинуудыг шатаасан байна.
Колумбийн ерөнхийлөгч партизануудыг бөмбөгдөхийг хориглов
Хуан Мануэль Сантос
Фото: Imago stock&people / Global Look Press
Колумбийн ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин гэх партизануудын баазад агаараас цохиолт өгөхийг хориглосон тушаал гаргажээ. “Энэ нь бага үхэл, бага зовлон, бага хохирогчид гэсэн үг болно” хэмээн Картахен хотод үг хэлэхдээ Сантос мэдэгдэв. Колумбийн партизанууд нэг сарын турш гал зогсоохоор шийдсэнээс хэд хоногийн дараа ерөнхийлөгч өөрийн тушаалыг гаргалаа гэж Reuters агентлаг дамжуулжээ. Босогчдын командлалын гаргасан гал зогсоох шийдвэр нь зургаа дахь удаагийнх бөгөөд өнгөрсөн даваа гаригаас мөрдөгдөж эхэлжээ.
Донецкийн хил дээр сум хэрэгсэлтэй машин бүхий орос хошуучийг саатуулан барьжээ
Фото: Евгений Биятов / РИА Новости
Донецк мужийн “Березовое” гэх нэвтрэн өнгөрүүлэх дээр сум хэрэгсэл ачсан “КамАЗ” машиныг саатуулжээ. Ачааг дагалдан явсан хүний нэг нь Оросын армийн хошууч гэж Украины хилийн албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Машинд дүүртэл нь сум ачсан байжээ. Ачааг дагалдан явсан хүний нэг нь хошууч цолтой Оросын армийн хүн гэдгийг урьдчилан тогтоогоод байна гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Машин нь ДАУ-ын сайн дурынхны хяналтын нутгаас Орос руу орохоор явж байсан гэнэ.
Пентагон их буугаараа буудсан F-35 онгоцыг үзүүлэв
F-35
Фото: Ross D. Franklin / АР
Пентагон анх удаагаа 25 мм-ийн их буугаар буудаж байгаа F-35 сөнөөгч онгоцыг харууллаа. Хөдөлгүүрийг нь унтраасан газарт байгаа онгоцноос их буугаар буудсан туршилтын видеог YouTube дэх АНУ-ын Нисэх хүчний албан ёсны хуудсанд байрлуулжээ. Туршилтыг зургадугаар сарын 9-нд явуулсан байна. Онгоцны далавчинд байрлуулсан GAU-22/A их буу нь секундад 55 удаа буудах хурдтай бөгөөд уг онгоцны 220 ширхэг сумыг дөрвөн секундын дотор бууджээ.
Сөнөөгч шинэ онгоцыг анх удаагаа олонд Висконсин хотын AirVenture 2015 нисэхийн шоу дээр харуулсан юм. Уг шоу өнөөдөр хаагдаж байгаа. Бэлэн болсон шинэ онгоцнуудыг ойрын долоо хоногт Америкийн Тэнгисийн цэргийн корпуст нийлүүлж эхлэх юм. F-35 Lightning II сөнөөгч онгоц нь тавь дахь үеийн үл үзэгдэгч технологийн машин бөгөөд 2001 оноос хойш түүнийг Lockheed Martin бүтээж байна. Шинэ онгоцыг Нисэх хүчинд мөн онгоц тээгчид, богино хөөрөлттэй эгц буух гэсэн гурван хувилбараар бүтээж байна. АНУ-аас гадна шинэ онгоцыг Их Британи, Израиль зэрэг орнууд худалдан авах ажээ.
Токиод буудал шатаж байна
Японы нийслэл дэх Asakusa View Hotel гэдэг 28 давхар зочид буудлын 27 дахь давхар шатаж байна гэж NHK агентлаг мэдээлэв. Урьдчилсан мэдээгээр уг буудлын 27 дахь давхарын ресторанд гар гарчээ. Буудлын дээд давхаруудад буусан хүмүүсийг нүүлгэсэн байна. Одоогоор байрны дээд давхраас цагаан утаа гарч байгаа аж. Гал сөнөөгчид тэнд ажиллаж галыг тараахгүй гэж оролдож байна.
Курдууд эвлэрэлийн тохиролцооноос татгалзав
Фото: Cagdas Erdogan / AP
Туркт хориглогдсон Курдистаны Ажилчны нам Анкаратай тохиролцсон эвлэрэлийн гэрээ нь Иракийн хойд нутаг дахь тэдний байрлалыг Туркийн онгоцнууд бөмбөгдсөний дараа “утгагүй боллоо” гэж үзэн түүнийг хүчингүй болгожээ.
Туркийн нисэх хүчин бямба гарагт Иракийн нутаг дахь курдуудын байрлалыг хүчтэй бөмбөгдсөн байна. Мөн Туркийн онгоцнууд Сирийн нутаг дахь Исламын улс бүлгийг бас бөмбөгджээ.
Долдугаар сарын 26-нд Туркийн өмнөд нутагт армийнхны цуваа өнгөрч байх үеэр тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэрч туркийн хоёр цэрэг амь үрэгдэв. Дөрвөн хүн нь шархаджээ.
Хятад эрэгтэй онгоцонд өөрийгөө шатаахаар оролдов
Нислэгийн үеэр өөрийгөө шатаахаар оролдсон эрэгтэй онгоцны зорчигчид, үйлчлэгч нар тэмцэлдэж байж зогсоожээ. Shenzhen Airlines компанийн онгоц Тайжоу- Гуанжоугийн чиглэлд нислэг хийж байхад уг хэрэг гарсан байна. Ослын буулт хийсэн онгоцны 95 зорчигч, багийн гишүүдийг ослын гарцаар буулган гаргажээ. Одоо энэ хэргийн учир шалтгааныг тогтоох ажлыг явуулж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР