Америкчуудын тухай гайхал төрүүлэхээр 20 баримт

Хуучирсан мэдээ: 2015.07.26-нд нийтлэгдсэн

Америкчуудын тухай гайхал төрүүлэхээр 20 баримт

 

Хүн төрлөхтний үлдсэн хэсэг нь америкчуудын талаар аль зэргийг мэдлэгтэй вэ? Наад зах нь ихээхэн зүйл нь тодорхой мэт. Гэтэл тэр нь олон хүний нийтлэг алдаа юм. Америкчуудын тухай бидний мэдлэг нийтлэг баримтуудад тулгуурладаг. Америкчууд эхнэр хүүхдээсээ илүүтэйгээр өөрийн ажил, машиндаа дуртайг хэн хүнгүй мэднэ. Мөн тэд эх орончид, галт зэвсэг шүтэгчид гэдэг тодорхой. Америк иргэдийн өөрийн зөв гэдэгт үхэр мэт зүтгэх мөн америк маягийн амьдрал бүхнээс илүүтэй гэдэгт эргэлздэггүй зэрэг нь олон хүний дургүйцлийг төрүүлэх хандлагатай байдаг.

Сая хэлэгдсэн зүйлс тийм ч бага биш гэхдээ америкчууд бусдаас юугаар ялгаатайг хэлэхэд  хангалттай биш юм. Америкийн нийгэмлэгийн санаа бодол янз бүрийн асуудлаар зөрдөг ч АНУ-ын 320 сая иргэдэд нийтлэг шинж чанар багагүй байдаг.

Business Insider сайт Pew Center, Gallup төвүүдийн олон нийтийн санал асуулга болон хамгийн сүүлчийн хүн амын тооллогын дүнг судлан америкчуудыг нэгтгэж байгаа 20 баримтыг танилцуулжээ.

1. АНУ-ын иргэдийн 51 гаруй хувь нь өөрсдийгөө дунд ба дундаас дээгүүр ангид хамруулдаг.

2. Мөн л төдий тооны хүмүүс Их дэлбэрэлтийн улмаас хорвоо үүссэн гэх онолд  эргэлздэг.

3. Олон хүнийг хөнөөсөн буудалцаан цөөнгүй гарч байгаа ч галт зэвсгийн талыг баригчдын тоо нь түүний эсрэг байгаа хүмүүсийнхээс давдаг. Галт зэвсгийг чөлөөтэй худалдаж, зэвсэг хадгалагдаж байх ёстой гэж америкчуудын 52 хувь нь үздэг.

4. Марихуана гэх мансууруулагчийг хуулиар зөвшөөрүүлэхийн төлөө байгаа хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж байна. Марихуана хэрэглэж хадгалахыг эрүүгийн гэмт хэргээс хасуулахын төлөө америкчуудын 53 хувь зогсож байна.

5. Америкчууд сүсэглэлтэй ар түмэн юм. Асуугдсан хүмүүсийн 54 хувь нь бурхан байгаа гэдэгт итгэдэг ажээ.

6. Хөрөнгө оруулагчдын тоогоор АНУ дэлхийд баттай тэргүүлж ирэв. Америкчуудын 55 хувь нь хувьцаа ба үнэт цаасыг худалдан авч, арилжиж иржээ.

7. Америкийн иргэд ерөнхийлөгч Обамагийн үйл ажиллааг зөв гэж итгэсээр байгаа аж. Ялангуяа түүний гадаад бодлогыг дэмжигчдийн тоо их. Америкчуудын 58 хувь нь гадаад үйл ажиллагааг нь дэмжиж байна.

8. Америк хүмүүс хувийн амьдралдаа цаг хугацаатай хөл нийлүүлж явдаг. Интернэтээр танилцахыг байх ёстой зүйл гэж асуугдагсадын 59 хувь хэлжээ.

9. Сүүлийн жилүүдэд ижил хүстнүүдийн гэрлэлт эрс өсч байна. Үүнийг одоо бүх муж улсад нь зөвшөөрчээ. Энэ асуудалд ЛГБТ нарыг америкчуудын 60 хувь дэмждэг ажээ.

10. Америкчууд дэлхийн хамгийн сахилга журамгүй жолооч нар гэнэ. Тэдний 60 хувь нь машин барьж явахдаа утсаа оролдож, мэссэж бичдэг гэдгээ нуудаггүй.

11. Жон Фицжеральд Кеннедиийг хөнөөхөд ганцхан  Ли Харви Освальд  оролцсон гэдэгт америк иргэдийн 61 хувь  итгэдэггүй. 

12. Америк хүмүүсийн бараг гуравны нэг буюу 63 хувь нь баялагийг хүмүүсийн дунд тэгш, шудрагаар хувиарлах ёстой гэж үздэг. Сонирхолтой нь сүүлийн 30 жилийн дотор энэ тоо дөнгөж нэгээс гурван хувиар нэмэгдсэн байна.

13. АНУ-ын иргэдийн 64 хувь нь нэг буюу нэлээд хэдэн смартфонтай.

14. Мөн төдий хэмжээний иргэд даяарчлалын дулааралыг анзаардаггүй бөгөөд тэр нь амьдралд нөлөөлөхгүй гэдэг.

15. Асуугдагсадын 69 хувь нь эмч нарт эвтанази хийхийг зөвшөөрөх ёстой гэж үздэг.

16. Америкчуудын 70 хувь болох ихэнх өөрсдийгөө христийн шүтлэгтэй гэдэг. Гэхдээ энэ тоо сүүлийн жилүүдэд багасах хандлагатай байгаа.

17. Насанд хүрсэн дөрвөн америкийн гурав буюу 74 хувь нь хамтран амьдрагчидтайгаа амьдардаг.

18. Үр хөндөлтийг тодорхой нөхцөлд зөвшөөрсөн байх ёстой гэж насанд хүрэгчдийн 79 хувь үздэг.

19. 25-аас дээш насны америкчуудын 86 хувь нь дунд боловсролын аттестаттай.

20. Ерөнхийлөгч Обама олон тооны эсэргүүцэгчидтэй гэхдээ америкчуудын 93 хувь конгресст итгэдэггүй гэх нь ерөнхийлөгчийг тайвшруулж магадгүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж