Австралийн хөнгөн атлетикийн холбоо (AA) 1980 оны Москвагийн олимпийн тэмцээний зарим үр дүнг эргэн харахыг шаарджээ.
Австралийн тамирчин Ян Кэмпбелл гурвын харайлтаар алтан медаль авах байснаа шударга бусаар Зөвлөлтийн тамирчин Яак Уудмяэд алдсан гэж AA үзжээ.
Кэмпбелл нэгэн оролдлогоороо олимпийн болон дэлхийн дээд амжилтын 17,39 м, 17,89 м гэсэн меркерүүдийн тогтоосон шугамуудын дунд буусаныг шүүгчид нь буруу харайсан гээд тооцоогүйн улмаас 17,35 метрийн үзүүлэлтэй Уудмяэ уг төрөлд тэргүүлсэн бөгөөд харин 16,72 метрийн зайд харайсан гээд австрийн тамирчин тавд оржээ.
AA-гийн ерөнхийлөгч Дэвид Грейс илтгэснээр уг гомдлыг ОУ-ын Хөнгөн атлетикийн холбоонд явуулжээ. Мөн тус холбоо 1948 оны Лондоны олимпийн 200 метрийн гүйлтэд дөрөвдүгээр байр эзэлсэн Австралийн тамирчин эмэгтэй Ширли Стрикленд гуравдугаар байрт орсон гэж заргалдаж эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР