”Warner Bros” Леонардо да Винчиг мангасуудтай тулалдуулахаар илгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

”Warner Bros” Леонардо да Винчиг мангасуудтай тулалдуулахаар илгээнэ

Леонардо да Винчийн гол дүрийг харуулсан кино төсөлд "Warner Bros" кино компани оролцохоор боллоо. Үзэгчид сэргэн мандалтын үеийн Италийн их зураачийн амьдралын түүхээр бус харин адал явдалт зохиомжит киноны дүрээр түүнтэй учирна. Их зураачийн дүрд Леонардо ди Каприо тоглохоор болжээ. Зураач зохион бүтээгч Лео өөрийн хийсэн бүтээлүүдийн тусламжтайгаар ер бусын амьтадтай тулалдана. Киноны өрнөлийг бүтээгчид маш их нууцалж байна. Түүнчилэн төслийн зураг авах хугацаа болон кинонд оролцогчдын бүрэлдэхүүн ч ихээхэн бүрхэг байгаа юм.  Юутай ч Хитмен кинон дээр ажиллаж байсан Эдриан Эскарийн зохиол дээр үндэслэн хийхээр болсон нь тодорхой болсон байна.
Леонардо да Винчи нь XV зууны сүүлчээс XVI зууны эхний хагаст амьдарч байсан Италийн суут зураач, зохион бүтээгч, судлаач билээ.
                                                                                                                      
Л.Золбаяр

                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж