Иракийн Рамади хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн байгууламжийг “Исламын улс” бүлгийн террористууд 3,5 тонн тэсрэх бодисын тусламжтайгаар бүрэн нураан сүйтгэжээ.
Засгийн газрын цэрэг уг цэнгэлдэх хүрээлэнг орхин ухарсны дараа террористууд түүнийг 3,5 тонн тэсрэх бодис хэрэглэн устгасан байна. Асар хүчтэй дэлбэрэлт цэнгэлдэхийг бүрэн нураасан гэнэ.
Өмнө нь ИУ-ын террористууд хэд хэдэн түүхэн дурсгалт байгууламж, үзмэрүүдийг сүйтгэн устгажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР