Жюү-жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100 кг-ын жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж бөгөөд Монгол Улсаас 15 тамирчин оролцож байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.
Холбоотой мэдээ