Кемеруны хойд нутгийн Маруа хотод амиа золиослогч охины үйлдсэн дэлбэрэлтийн хохирогчид 14-өөс 19 хүн болон нэмэгдэв. Мөн 60 гаруй хүмүүс шархаджээ. Амиа золиослогч охин орон нутгийн нэгэн баарыг дэлбэлжээ.
Орон нутгийн цагаар оройн 19:50-д Маруа хотын Понт Верт районд уг дэлбэрэлт болсон байна. Ямар нэгэн бүлэглэл үүний хариуцлагыг өөртөө аваагүй байгаа ч “Боко Харам” терроист хөдөлгөөнийхөн энэ аллагыг зохион байгуулсан гэж хууль хяналтынхан үзэж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР