Обамагийн онгоцны нэрийг өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.07.26-нд нийтлэгдсэн

Обамагийн онгоцны нэрийг өгчээ

Барак Обама

Фото: Evan Vucci / АР

 

Шинээр төрсөн хоёр эх хүүхдүүддээ Цагаан ордны эзний онгоцны Air Force One гэсэн нэрийг өгчээ гэж Yahoo News мэдээлэв.

Хоёр хүүхдийн нэгийнх нь нэр, овог ураг нь бүтнээр AirForceOne Barack Obama болж байгаа бол нөгөө хүүхдийн нэр овог хоёр нь Air Force One болох  юм байна. “Надад тэр онгоцыг хамгийн шилдэг нь гэж хэлсэн. Тэр онгоцны эзэн нь кени гаралтай, америкийн лидер” учраас хүүдээ ийм нэр өгсөн гэж төрсөн эхчүүдийн нэг Люси Атиено (Lucy Atieno) тайлбарлав. Нялхууд Кенийн баруун нутгийн Кисуму хотод төржээ.

Өөр гурва нялхад Обамагийн гэр бүлтэй холбоотой нэр өгсөн байна. Эдгээр гурван охид Мишель, Малия, Малия Саша нэр авчээ. Цагаан ордны эзний  хамаатнууд амьдардаг Когела тосгоныхон хэдэн жилийн турш хүүхдүүддээ Обамагийн нэрийг өгч иржээ.

АНУ-ын ерөнхийлөгч долдугаар сарын 24-нд Кенид айлчлан Ажил хэрэгч хүмүүсийн даяарчлалын  саммитад оролцож байна. Айлчлалынхаа эхний өдрийн орой тэрээр хамаатан саднуудтайгаа Найроби хотын нэгэн ресторанд оройн хоолон дээр уулзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж