Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Шинэ Зеландын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Шинэ Зеландын шигшээ баг

Номхон далайд орших Шинэ Зеланд улс сагсан бөмбөгийн шигшээ баг 6 дахь удаагаа, ялангуяа сүүлийн 5 удаагийн ДАШТ-д оролцох гэж байна. Шинэ Зеландын шигшээ баг 2002 оны ДАШТ-д хагас шигшээд шалгарч байсан. Тэрээр дунд шөвөгт Пуэрто-Риког 65-63 харьцаагаар хожоод хагас шигшээд хуучин Югослав буюу одоогийн Сербийн шигшээ багт, хүрэл медалийн төлөө Германы шигшээ багуудад тус тус хожигдсон байдаг. Энэ бол Шинэ Зеландын шигшээ багийн олимп, дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт юм.

Түүнээс хойш Шинэ Зеландын шигшээ баг хагас шигшээд байтугай шилдэг 8 багт ч багтаж чадаагүй байгаа. Харин Австрали ба Номхон далайн бүсийн орнуудын АШТ-д 3 удаа түрүүлсэн. Ямартаа ч Шинэ Зеландын шигшээ баг 2002 оноос ДАШТ-д оролцож ирсэн буухиагаа таслалгүй ирж байна.

Магадгүй Шинэ Зеландын шигшээ багийн хүч чадалд эргэлзэх нэгэн байж болох ч Азийн бүсийн сонгон шалгаруулалтыг маш амжилттай давсан. Азийн бүсийн I шатны А хэсэгт Хятад, БНСУ болон Хонконгийн шигшээ багуудтай өрсөлдөж ганц хожигдолтой хэсгээ тэргүүлсэн. Азийн хүчирхэг 2 багтай өрсөлдөн хэсэг тэргүүлнэ гэдэг Шинэ Зеландын чанар чансааг харуулж байгаа болов уу?

II шатанд мөн өнөөх БНСУ, БНХАУ-ын шигшээ багуудын хамтаар Йордан, Ливан, Сирийн шигшээ багуудтай өрсөлдөн мөн хэсгээ тэргүүлснээр ДАШТ-д оролцох эрхээ авсан. Азийн бүсийн сонгон шалгаруулалтад Шей Или болон дүү Тай Уэстер нар шигшээ багтаа гялалзсан. Эдгээр залуус урьдчилсан шатны бүрэлдэхүүнд багтаад байгаа. Хятад ирэх үндсэн 12 тоглогчид багтах нь эргэлзээгүй юм.

Шинэ Зеландын шигшээ багт 13 тоглогч одоогоор байгаа. Эдгээр тоглогчдоос нэг нь гэртээ үлдэж, бусад нь дэлхийн аваргыг зорино. Хамгийн ахмад нь М.Вукона 35 настай бол хамгийн залуу нь дүү Т.Уэстер, Д.Финн нар 24 настай. Ерөнхийдөө Шинэ Зеландын шигшээ баг дотоодын болон Австралийн сагсан бөмбөгийн лигийн тоглогчдоос бүрдээд байна. Магадгүй Грекийг хасаад Бразил болон Монтенегрогийн шигшээ багуудтай дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлж боломжтой баг бол Шинэ Зеландын шигшээ баг юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж