Халх голын дайны тухай мэдээллийн сан байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Халх голын дайны тухай мэдээллийн сан байгуулна

Халх голын дайны тухай мэдээллийн сан байгуулна

Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Батлан хамгаалах яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран "Халх голын дайн -80" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2019.08.23/ зохион байгуулж байна.

Халх голын дайн гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, явц, төгсгөл, үр дүнгийн тухайд, дайны хохирол тэр ч байтугай нэрийдлээр нь дайн байсан уу, эсвэл байлдаан уу, хилийн мөргөлдөөн үү гэх мэт олон асуудлаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид үзэл бодол өнөөг хүртэл зөрүүтэй байсаар байна.

Иймээс гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын хүрээнд санал солилцох, сүүлийн үеийн судалгааны үр дүнг хэлэлцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, судалгааны чиг хандлагыг тодорхойлох үүднээс энэхүү хурлыг зохион байгуулж байна.

"Халх голын дайн-80" олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр 1930-аад оны үед хөрш зэргэлдээх болон бусад орнуудаас Монгол Улсын талаар баримталж байсан геополитик, Халх голын дайн гарах болсон шалтгаан, үр дагавар, дайн үеийн цэргийн урлагийн асуудлаар хоёр үндсэн илтгэл, мөн дайны түүхэнд холбогдох бусад асуудлаар 16 илтгэл сонсож, хэлэлцүүлж байна.

Хурлын төгсгөлд Халх голын дайны түүхээр олон улсын эрдэмтэн судлаачид хамтран судалгаа хийх чиглэлээ тодорхойлох, мэдээллийн сан байгуулах юм байна.

Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан XX зууны түүхэн үйл явдал бол Халхын голын дайн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж