Европын холбооноос Их Британи гарах санал асуулгыг явуулна гэв

Хуучирсан мэдээ: 2015.07.26-нд нийтлэгдсэн

Европын холбооноос Их Британи гарах санал асуулгыг явуулна гэв

Фото: РИА Новости

 

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Европын Холбооноос Их Британи гарах тухай бүх нийтийн санал асуулгыг 2016 оны зургадугаар сад явуулахаар зарлана гэж Independent сонин засгийн газрын эх сурвалжийн мэдээллийг дагуу бичжээ.

 

Тус орныг Европын холбооны гишүүн байх нөхцлийг  дахин харж  шинэчлэхийг Кэмерон хүсч байгаа юм. Холбооны гишүүнээр үлдэх эсэх тухай референдумыг 2017 оны сүүлчээр явуулна гэсэн мэдээ өмнө нь гарч байсан.

 

Independent сонинд өгүүлснээр, “Европын лидерүүд шинэчлэл шаардлагатайг ойлгож, Британи евро бүсэд чухал үүрэгтэйг мэдэрч байна” гэдэгт Кэмерон итгэлтэй байгаа гэнэ.

 

Өнөөгийн байдлаар британичуудын Европын холбооноос гарах хандлага нэмэгдэж буйг олон нийтийн санал асуулгууд харуулж байна. Холбооны гишүүнээс татгалзахад нь Брюссель хүйтнээр хүлээн авч байгаа нь тус холбоонд шаардлагатай шинэчлэл хийхэд хүргэнэ хэмээн Британийн засгийн газар тооцоолж байна хэмээн Independent бичжээ.

 

Бүх нийтийн санал асуулга явуулах товыг ирэх аравдугаар сард болох Консерватив намын жил тутмын бага хурал дээр зарлаж магадгүй юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж