Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Өмнөд Солонгосын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Өмнөд Солонгосын шигшээ баг

Жүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Өмнөд Солонгосын шигшээ баг

Өмнөд Солонгосын шигшээ багт ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Ан Чан Рим багтаагүй. Ингэснээр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд бөхгүй оролцож байгаа ба магадгүй нэг медаль шууд байхгүй болж байна гэхэд хилсдэхгүй. Учир нь Ан Чан Рим бол сүүлийн гурван ДАШТ-д тогтмол медалийн тавцан дээр гарсан тамирчин юм. БНСУ-ын шигшээ багийн хувьд бүсгүйчүүдээсээ илүүтэй эрэгтэй баг нь медалийн төлөө өрсөлдөх боломжтой баг. Ан Баул, Дон Хан Гвак болон Гу Хам Чо нарын залуус медалийн тааварт нэрлэгдэнэ.

Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 60 кг: Вон Чин Ким (ДАШТ-ий хошой хүрэл, ААШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт. Энэ онд Хөх хотын Гранпри тэмцээнд түрүүлсэн), Ин Хюк Чой (Энэ онд Хөххотын Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
  • 66 кг: Ан Баул (Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын алтан медальт), Лим Хван Ким (Энд онд Хөх хотын Гранприд алт, Дюссельдорфын Их Дуулгад мөнгөн медаль хүртсэн)
  • 81 кг: Сун Хо Ли (Энэ онд Ази-Номхон далайн АШТ болон Хөх хотын Гранпри тэмцээнүүдээс хүрэл медаль хүртсэн)
  • 90 кг: Дон Хан Гвак (Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл, ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Парисын Их Дуулгад түрүүлсэн)
  • -100 кг: Гу Хам Чо (ДАШТ-ий алтан медальт. Энэ онд Хөххотын Гранпри тэмцээнд алт, Дюссельдорфын Их Дуулгад мөнгө, Парисын Их Дуулга болон Будапештын Гранпри тэмцээнүүдээс хүрэл медаль хүртсэн)
  • +100 кг: Сунг Мин Ким (ДАШТ болон Азийн наадмын хүрэл медальт. Энэ онд Парисын Их Дуулгад түрүүлсэн), Мин Жонг Ким (Энэ онд Хөххотын Гранприд алт, Ази-Номхон далайн АШТ-д хүрэл медаль хүртсэн)

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • 48 кг: Юү Жеон Канг (ААШТ-ий хошой хүрэл медальт. Энэ онд Дюссельдорфын Их Дуулгаас мөнгө, Антальягийн Гранпри тэмцээнд хүрэл медаль хүртсэн)
  • 52 кг: Да Соль Парк (Азийн наадмын мөнгө, ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Ази-Номхон далайн орнуудын АШТ-ээс хүрэл, Загребын Гранпри тэмцээнд мөнгөн медаль хүртсэн)
  • 57 кг: Жан Ди Ким (Азийн наадмын хошой мөнгө, ААШТ-ий 3 мөнгө, хошой хүрэл медальт), Жи Сү Ким (Энэ онд Парисын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн)
  • 63 кг: Хи Жу Хан (Азийн наадмын хүрэл медальт)
  • 70 кг: Жей Ён Ю (Энэ онд Ази-Номхон далайн орнуудын АШТ-ээс хүрэл медаль хүртсэн)
  • 78 кг: Хюн Жи Ёон (ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Ази-Номхон далайн АШТ-д хүрэл), Жеон Гюн Ли (ААШТ-ий хүрэл медальт. Энэ онд Ази-Номхон далайн АШТ-д хүрэл)
  • +78 кг: Ми Жин Хан (Энэ онд Ази-Номхон далайн АШТ-д алтан медаль)

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж