Ц.Мянганбаяр нөхөн олговор нэхэмжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Ц.Мянганбаяр нөхөн олговор нэхэмжилнэ

Ц.Мянганбаяр нөхөн олговор нэхэмжилнэ

Алтны 13 лицензээ хураалгаад байгаа “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяр Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилнэ гэдгээ хэвлэлээр дамжуулж дайгаад байна.

Тэрбээр энэ тухай хэвлэлд “УИХ-ын сонгуулийн шоу одооноос эхэлж байна. Засгийн газар уул уурхайн лицензийг хураагаад авч болно. Би ашиглалтын лицензийг хууль журмын дагуу Засгийн газрын харъяа агентлагийн зөвшөөрлөөр авсан. Тэгэхээр эрх цуцлагдсан бол нөхөн олговор олгох асуудал яригдана. Үүнийгээ Засгийн газар мэдэж шийдвэр гаргасан байлгүй дээ” гэж Засгийн газраас гаргасан шийдвэрт хариу барьжээ.

Мөн “Ц.Мянганбаярын бие муудаж, III эмнэлэгт хүргэгдсэн” гэх цуу нь ташаа болохыг тодотгож, “Яагаад тийм худлаа мэдээлэл зохион байгуулалттай гарсныг мэдэхгүй байна. Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байх шиг байна. Миний бие зүгээр байгаа” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж