Орон сууц, оффисын дотоод орчны агаарын чийгшил алдах үед агаар хэт хуурайшиж халдварт үрэвсэлт өвчин үүсэх нян бактер ихсэж, харшил, астма бий болгох эрсдэлтэй байдаг. Гэрийн дотоод чийгшлийг тогтмол хадгалахын тулд агаарын чийгшил ба өрөөний температурын хувь хэмжээг тэнцүү байлгах шаардлагатай.
Агаар дахь чийгшлийн хувь нь улирлаас хамаарч харилцан адилгүй байна. Дулааны улиралд орон сууцны чийгшлийн зохистой хэмжээ нь 30-60% байдаг. Зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 65% байна. Цаг агаараас шалтгаалж дээрх хувь хэмжээ 30-45% байх бөгөөд сэрүүний улиралд чийгшил нь 60% байдаг.
Чийгшилд нөлөөлж буй хүчин зүйл
Өрөөн дэх чийгшлийн хувь нь өрөөний температурын үзүүлэлтээс шууд хамаардаг. Орон сууцанд агаар солилцоо хийж, агаар чийгшүүлэгч өдөр тутам хэрэглэх нь агаарын чийгшлийг ихэсгэдэг. Дотоод орчны агаарын чийгшил хэвийн түвшинд хүрэхийн тулд өрөөний температур 18-22 хэм юм.
Дараах хүчин зүйлс нь орон сууцны чийгшлийн үзүүлэлт буурахад нөлөөлнө.
- Агааржуулагч байх,
- Халаалтын хэрэгсэл,
- Хивс, зөөлөн тоглоом
Агаар дахь чийгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд дараах хүчин зүйлс ихээр нөлөөлнө
- Агаар чийгшүүлэгч, цэвэршүүлэгч
- Гэрт ургамал тарих
- Дээд талаараа онгорхой Аквариумтай загас тэжээх
Дотоод орчны агаарын чийгшлийг хэвийн хэмжээнд хадгалах нь орон сууцанд амьдрах тав тухыг бий болгодог. Агаарын чийгшлийн хэвийн үзүүлэлтийн өсөлт, бууралтаас болж эрүүл мэндийн байдалд шууд болон шууд бусаар байнга нөлөө үзүүлдэг байна.
Дотоод орчны агаар хэт хуурайшилтаас болж дараах эмгэгүүд илэрнэ.
- Хамар, амны салст бүрхэвч хатах. Нүд аргах
- Арьс хуурайшиж, үс унах. Арьсны гадаргуу дээр харшил гарч загатнах, үрчлээ үүсэх
- Амьсгалын дээд замын хэт хуурайшилт нь дархлааг бууруулдаг ба энэ нь халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
- Бодисын солилцооны түвшин буурна,
- Агаарт байгаа харшлын тоос тоосонцрыг нэмэгдүүлж харшил үүсгэнэ.
- Харшлын болон гуурсан хоолойн астма, Бронхит үүсгэх
- Зүрх судасны эмгэгийг хүндрүүлэх эрсдэлтэй
Хүүхдийн өрөөний агаарын чийгшлийн хувь хэмжээ ба хэт хуурайшилтаас үүсэх эмгэгүүд
Шинэ төрсөн нярай болон жирэмсэн, амаржсан эхчүүдэд дотоод орчны агаарын чийгшил чухал шаардлагатай бөгөөд өрөөний температур 18-22 градус байна.
Агаарын хэт хуурайшилт нь шинэ төрсөн нярай халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг ба хүүхдийн өрөөний чийгшил нь 50-70% байна. Хэрэв нярай хүүхэд халдварт ба үрэвсэлт өвчнөөр өвддөг бол агаарын чийгшил 60% -иас доошгүй байх ёстой.
Хүүхдийн өрөөний температур хэт ихсэж хуурайшилт үүсэх үед дараах шинж тэмдэг илэрнэ.
- Нүдний хөндийн салст бүрхэвч хатах, Хамрын салст хатах, хөөж битүүрэх
- Амны хөндий хэт хуурайших ба энэ нь хүүхдэд маш их зовуурийг үүсгэдэг
- Живх хэрэглэдэг хэсгийн арьс үрэвсэх, тууралт үүсэх, харшил өгөх
- Хүүхэд халууцаж хөлрөх нь их хэмжээний шингэн алдаж шингэний дутагдалд ордог
Хэрэв хүүхдийн өрөөний дотоод агаарын температур хэт халах үед дараах зөвлөмжийг дагаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
- Өдөрт доод тал нь 3 удаа агаар солилцоо хийх ба агаар солилцоо хийх үед хүүхдийг өөр өрөөнд оруулах
- Өрөөнд агааржуулагч суурилуулсан бол агаарын урсгалыг шинэ төрсөн хүүхэд руу байрлуулахгүй байх,
- Өрөөний температур хэт ихэсвэл хүүхдийг халууцаж хөлрөхөөс сэргийлж нимгэн хувцаслах, өлгийдөх
- Нярайг усанд оруулах, тоглуулах зэргээр биеийн температурыг хэвийн хэмжээнд байлгах
- Агаар цэвэршүүлэгч болон Агаар чийгшүүлэгч тогтмол хэрэглэх,
- Дотоод орчны агаар хэт халах эсвэл хэт буурах үед орон сууцны конторт хандаж, амины орон сууц бол өөрсдөө тохиргоог хийж температурыг хэвийн хэмжээнд байлгана.
Шинээр төрсөн нярайн эрүүл өсөн бойжих чухал хүчин зүйл бол дотоод орчны агаарын чийгшил юм. Халаалт өгөх үед орон сууцны агаар дахь чийгшлийн хувь хэмжээ буурч байдаг. Чийгшлийн үзүүлэлтийг тодорхойлохын тулд “hygrometer” гэх тусгай төхөөрөмж ашиглаж болно.
Хэт хуурай агаартай бол зориулалтын агаар чийгшүүлэгч хэрэглэж харшил, өвчин үүсгэгч тоос тоосонцор, нян бактерийг агаараас цэвэрлэх хэрэгтэй
Хэрэв чийгшүүлэгчийг худалдан авах боломж байхгүй бол дараах зөвлөгөөг даган өрөөнд байгаа чийгшлийн түвшинг нэмэгдүүлэх хэрэгтэй.
- Халаалт гаргаж буй шугам (пар) дээр усанд дэвтээсэн хөвөн буюу самбай алчуурыг байрлуулахыг зөвлөж байна.
- Орны эргэн тойронд саванд ус хийгээд байрлуулж болно.
- Агаар дахь чийгийн хувийг нэмэгдүүлэхийн тулд дээд тал нь онгорхой аквариумыг хэрэглэж болно.
Насанд хүрсэн хүний бие организм нь нярайн хүүхдийн организмаас өөр гэдгийг мэдэх шаардлагатай ба хүүхдийн биеийн температур тааруулж хувцаслах, өрөөний температурыг нярайд тааруулж тохируулах хэрэгтэй. Нярай төрөхөөс өмнө өрөөний температур, чийгшил хэмжигч болон агаар чийгшүүлэгч, цэвэршүүлэгчтэй болох маш чухал.
Хэт агаарын хуурайшилт халалтаас болж агаарын чийгшил алдагдан нярай болон бага насны хүүхдүүд халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг анхаарах шаардлагатай.
Та агаар чийгшүүлэгч худалдан авмаар байгаа ч хаанаас яаж авахаа мэдэхгүй, сонголтоо хийж чадахгүй байгаа бол доорх линк руу ороод сонгоорой
Утас: 7719-1919
http://next.mn/index.php/p/6627
Онлайнаар худалдан авалт нь таны цаг завыг хэмнэнэ
Холбоотой мэдээ