Цагаан сахарын оронд бурам хэрэглээрэй | News.MN

Цагаан сахарын оронд бурам хэрэглээрэй

Цагаан сахарын оронд бурам хэрэглээрэй

Цагаан сахарын оронд бурам хэрэглээрэй

Чихрийн нишингийг буцалгаж, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, амт, өнгө оруулагч нэмж цагаан, бор сахар гаргадаг. Харин нишингийг буцалгах үеийн байгалийн эрдэс бодис, витамины агууламж хамгийн их байдаг нишингийн охь нь бурам юм. Иймд бурам нь огт таргалуулахгүй бөгөөд дэглэм барьж буй бүсгүйчүүд амттай зүйл идмээр санагдвал нэг ширхэг бурмыг шууд чихэр шиг идэж болно. Мөн цагаан сахарныхаа хэрэглээг хасч оронд нь бурам хэрэглэх нь хамгийн эрүүл сонголт юм.

Эмэгтэйчүүд төрөнгүүтээ бурмыг өдөрт хоёр удаа ууснаар савны шавхаргыг гадагшлуулж, сав агшаан цус төлжүүлдэг. Мөн төрсний дараа тамир тэнхээ сэргээж хөхөнд сүү оруулдаг бөгөөд кальцийн дутагдлаас сэргийлж үс унах, хумс хугарах асуудал үүсдэггүй. Өглөөний цайгаа уусны дараа 1ш бурмыг 250грамм буцалсан усанд хандлаад ууна. Мөн өдөр хоолны дараа дахин нэгийг ууна. Ингэж өдөрт 2 удаа тасралтгүй 7 хоног уугаад 1 сар завсарлана. Нэг сар завсарлаад дахин ууж эхлэх бөгөөд өдөрт 1ш-ээр ууна. Нэг курс нь 4 сар буюу 5-6 хайрцаг.

Бурам нь байгалиасаа маш олон төрлийн витамины агууламжтай байдаг тул хөгшчүүдийн тэр бүр хоол хүнснээсээ авч чаддаггүй витаминуудыг нэг дор нөхөн авах боломжтой. Настангууд ихэвчлэн нойргүйдэлд орсон байдаг тул бурам тогтмол ууснаар энэхүү асуудал шийдэгдэнэ.

Бурам нь дархлаа сэргээх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, төмөр дутагдлын цус багадалтаас сэргийлдэг тул 3-аас дээш насны хүүхдүүд уухад тохиромжтой. Сардаа өдөрт 1 ширхэгээр 7 хоног уухад л хангалттай. Харин өсвөр насны охидууд сарын тэмдгийн үед тогтмол ууж хэвшсэнээр сарын тэмдгийн үед өвдөлт намдаж, ууц нуруугаар чилдэггүй. Мөн эмэгтэйчүүдийн маш олон өвчлөлөөс сэргийлнэ.

Бурам нь огт таргалуулахгүй бөгөөд дэглэм барьж буй бүсгүйчүүд амттай зүйл идмээр санагдвал нэг ширхэг бурмыг шууд чихэр шиг идэж болно. Мөн цагаан сахарныхаа хэрэглээг хасч оронд нь бурам хэрэглэх нь хамгийн эрүүл сонголт юм.

Яагаад заавал эмэгтэйчүүд витамин ууж, эрчүүд нь хоносон хоол идэх ёстой гэж ☹️хэхэ. Эрчүүд ч мөн адил тогтмол бурам ууж өөрт хэрэгтэй бүх витаминыг нэг дор авах боломжтой. Эрчүүд ихэвчлэн тос өөх ихтэй хоол идэх нь элбэг тул цус өтгөрөх, хлостерин ихсэх, цусны эргэлт муудах олон сөрөг үр дагавартай байдаг.

Бурам энэхүү сөрөг үр дагавраас сэргийлж чадна. Мөн спиртийн төрлийн ундаа хэрэглэхийн өмнө эсвэл дараа өдөр нь бурам уух нь эрчүүдийн элэг, дэлүүг хамгаалах, архины хордлого тайлах үйлчилгээг үзүүлдэг байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hun 2019-08-23 139.5.217.60

Buram gj yu iiin ? Haan zardiiin ?

Avatar

Зочин 2019-08-23 202.179.27.126

Өдөрт 1-г л ууна. Тогтмол болохгүй, завсарлах ёстой. Чихрийн шижинтэй болоход нөлөөлдөг

Avatar

Зочин 2019-08-23 66.181.168.199

бурам гэж яг юу юм болоо? зураг нь бнуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж