Ажлын хэсэг, байнгын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.08.23-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг, байнгын хороо хуралдана

Ажлын хэсэг, байнгын хороо хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж,  Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтыг хүлээн авахаар зөвшилцөлд хүрсэн. Тэгвэл өнөөдөр /2019.08.23/ УИХ-ын 2019 оны 68-р тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг 10.00 цагт хуралдах бол Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр товложээ.

Сүүлийн 14 хоног зөвшилцөлд хүрч чадаагүй МАН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн УИХ гишүүдийн тоог 108 болгох саналыг хүлээж авахдаа гишүүдийн тоог 99 байхаар тогтож, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг можиратор, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна. Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байх гэсэн Ерөнхийлөгчийн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүлээн авчээ. Тиймээс ажлын хэсэг эдгээр саналуудыг төсөлд тусгаж, боловсруулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, ирэх долоо хоногоос чуулганы хуралдааныг хуралдуулахаар зөвшилцсөн байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж