Увс аймгийн 90 жилийн ой, “Монгол бөхийн их баяр”, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” уралдаан гурван өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна.
Ойн баяр наадамд зориулсан үндэсний бөхийн барилдаан, “Монгол бөхийн баяр”-т дархан аварга А.Сүхбат, аварга С.Мөнхбат, арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын 256 бөх зодоглосноос Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэлээ.
ТАВЫН ДАВАА
С.Мөнхбат /у.ав/ – Х.Оргилболд /а.а/
П.Бүрэнтөгс /у.ар/ – Ерөөлт /а.а/
Н.Батсуурь /у.ар/ – Бямба-Очир /а.а/
Б.Гантогтох /у.г/ – Цээсүрэн /а.з/
Ц.Содномдорж /у.х/ – Цогбаяр /у.н/
Ө.Бат-Орших /у.х/ – А.Бямбажав /у.х/
Б.Пүрэвсайхан /у.х/ – С.Батсуурь /у.н/
Д.Энхбаяр /у.н/ – Б.Ганзориг /ц.а/
ЗУРГААГИЙН ДАВАА
С.Мөнхбат /у.ав/ – Б.Гантогтох /у.г/
П.Бүрэнтөгс /у.ар/ – Б.Ганзориг /ц.а/
Н.Батсуурь /у.ар/ – Б.Пүрэвсайхан /у.х/
Ц.Содномдорж /у.х/ – Ө.Бат-Орших /у.х/
ДОЛООГИЙН ДАВАА
С.Мөнхбат /у.ав/ – Б.Пүрэвсайхан /у.х/
П.Бүрэнтөгс /у.ар/ – Ө.Бат-Орших /у.х/
НАЙМЫН ДАВАА
Ө.Бат-Орших /у.х/ – Б.Пүрэвсайхан /у.х/
Б.ЭНХ