Оросын иргэдийн дундаж наслалт 73.7 байна | News.MN

Оросын иргэдийн дундаж наслалт 73.7 байна

Оросын иргэдийн дундаж наслалт 73.7 байна

Оросын иргэдийн дундаж наслалт 73.7 байна

ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковагийн мэдэгдсэнээр нас баралтын түвшин буурч байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс Оросын бүхий л нэгж субъект энэ үзүүлэлтэд тавих хяналтыг чангатгаж байгаа гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ долоо хоногт зохион байгуулсан Эрүүлийг хамгаалах салбарын анхны тусламжийг сайжруулах зөвлөгөөний үеэр иргэдийн дундаж наслалт 73.7 хүрсэнийг Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова мэдэгдсэн юм.

Дундаж наслалтын энэ үзүүлэлт нас баралтын түвшинтэй уялдаатайг Татьяна Голикова онцоллоо. “Хэрвээ нас баралтын түвшинг харуулсан үзүүлэлт муу тал руугаа өөрчлөгдөх юм бол 73.7 гэсэн тоо өөрчлөгдөх болно” хэмээн тэр хэллээ.

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр 2019 оны эхний хагаст 719,65 мянган шинэ хүүхэд мэндэлсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8,1 хувиар буюу 63,1 мянгаар цөөн байна. Харин мөн хугацаанд 918,5 мянган хүн нас барсан нь 2018 оны эхний хагастай харьцуулахад гурван хувиар буурсан үзүүлэлт юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 49.0.212.214

Чанаргүй амьдралд тийм урт наслах ч дээ, амьдын там дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж