Долдугаар сарын 25: Дэлхий дахинд

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 25: Дэлхий дахинд

Аянганд долоон хүн нэрвэгдэв

 

 

Мексикийн Гуанахуато хотын ойролцоодуу цахилгаантай бороо орох үеэр гурван эмэгтэй, дөрвөн хүүхэд аянгад цохиулан амиа алджээ. Тэд бүгд нэг айлын хүмүүс гэж мэдээлж байна. Ойр орчимд нь хоёр хүн  гамшигт нэрвэгдсэн ч амьд мэнд гарчээ.

 

Грек ОУВС-гаас шинэ зээл авах өрөгдлөө гаргав

 

 

Грек зээлийн шинэ шугам  нээх хүсэлтээ Олон улсын валютын санд гаргасныг хүлээн авснаа тус сангийн албан ёсны төлөөлөгч  мэдэгдлээ.  Гурван жилийн хугацаатай 86 тэрбум евроны зээлийн гурав дахь хөтөлбөрт ОУВС оролцохыг хүссэн  хүсэлтээ Грек баасан гаригт  илгээсэн тухай  өмнө мэдээлж байв. Уг сан Европын тогтворжуулалтын механизмын  явуулж байгаа Грект туслах санхүүгийн тусламжид оролцоход Грекийн өөрийнх нь албан ёсны хүсэлт хэрэгтэй гэж пүрэв гаригт мэдэгдсэн юм.

 

Япон хулс түлдэг цахилгаан станц байгуулна

 

 

Японы Fujisaki Electric Со. компани  Ямагути мужид хулс түлдэг дэлхийн анхны цахилгаан станцыг байгуулахаар шийдэв. Түүний ирэх жилийн нэгдүгээр сараас эхлэн бариад 2017 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Цахилгаан станцын тооцоолж байгаа хүчин чадал нь  2 МВт байх бөгөд тэр нь 4,8 мянган  гэрийн аж ахуйг цахилгаанжуулахад  хүрэлцээтэй ажээ. Уг станцыг 19,4 сая ам.доллараар босгох гэнэ. Хульснь нарийвчлавал, түүний зарим төрлүүд дэлхийн хамгийн хурдан ургадаг ургамал гэж Гиннессийн дээд амжилтын ном  бүртгэжээ. Хоногийн дотор хулс 75 см хүртэл ургадаг бөгөөд хаана ч ургах боломжтой арчилгаа бараг шаардахгүй ажээ.  Хулс шатахдаа калий ихтэй учир хатуу том хэсгүүдийг үлдээдэг бөгөөд тэр нь  зуухны хэвийн ажиллагааг хүндрүүлдэг. Энэ асуудлыг япон компани шийдэх л үлдээд байна.

 

Обама хамаатнуудтайгаа уулзан оройн хоолонд оров

 

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама эцгийнхээ эх орон Кенид хоёр хоногийн айлчлалт хийхээр 24-нд хүрэлцэн очив. Тэр өдрийнхөө орой Америкийн лидер  Найроби хотын нэгэн ресторанд өөрийн хамаатнуудтай орон хоолон дээр уулзлаа.

 

Зоогийн том ширээний ард Обама эмээ Сара, эцэг нэгтэй дүү охин Аумагийн хамт зэрэгцэн суув.  Сара эмээ нь ерөнхийлөгчийн  нутагтаа урин Когело тосгон дахь эцгийнхээ булшинд хүндэтгэл үзүүлэхийг гуйсан байв. Гэвч энэ удаа Обама төрлөх тосгондоо очиж чадахгүй гэнэ. Сара эмээ нь Обамагийн эцгийн гурав дахь эхнэр байсан ба ерөнхийлөгчтэй төрөл биш. Гэлээ ч Обама түүнийг эмээ гэж дуудаг.

 

Найроби хотноо АНУ-ын ерөнхийлөгч ажил хэрэгч хүмүүсийн даяарчлалын саммитад оролцож байгаа юм.

 

Хилларид эрүүгийн хэрэг үүсгэхгүй

 

 

АНУ-ын Хууль зүйн яам Хиллари  Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэв. Ажлын  бичиг баримтыг  хувийн  шуудангийн хаягийг ашиглан явуулж байсан гэх мэдээ нь байгууллагын  аюулгүй байдлын дотоод журмыг ноцтой зөрчсөн хэрэг гэж Бүгд найрамдах намынхан экс тарийн нарийн бичгийн даргыг буруутгаж байлаа. Нууц мэдээллийг хувийн цахим хаягаар илгээх нь эргүүгийн хэрэг биш гэж Хууль зүйн яам үзжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж