“Өндгөн Толгойт” үзэгчдийн элгийг авна | News.MN

“Өндгөн Толгойт” үзэгчдийн элгийг авна

“Өндгөн Толгойт” үзэгчдийн элгийг авна

“Өндгөн Толгойт” үзэгчдийн элгийг авна

Урлагийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмж, дэлгэцийн бүтээлд амжилт гарган яваа залуу уран бүтээлчид болох У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар буюу Цогтоо, Жижгээ хоёрыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэдний өмнөх дэлгэцийн бүтээл “Bad Angel” УСК энэ жилийн кино фестивальд өрсөлдсөнөөс гадна сүүлийн хоёр жилд хийгдсэн монгол кинонуудаас үзэлтээрээ гуравт шалгарч, цаашлаад Япон, БНСУ-д амьдарч байгаа монголчуудад хүрсэн.

Тэдний хамтарсан хоёр дахь уран бүтээл “Өндгөн Толгойт” УСК  өчигдөр /2019.08.22/ "Өргөө" кинотеатрын төв салбарт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд, Цогтоо, Жижгээ хоёрын үзэгч дэмжигчид гээд олон хүн цугларч, нэгэн үдшийг “Өндгөн Толгойт”  УСКтай хамт өнгөрүүлсэн юм.

Тус кино нь өнөөгийн Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл өгч, инээд хөөр бэлэглэн өвчнөө ялахад нь дэм болж, урам өгөхөд оршжээ. Цогтоо, Жижгээ хоёр "Өндгөн толгойт" УСК-д өөрсдийн жинхэнэ нэрээр тоглохын сацуу төрснөөс ч ялгаагүй ах, дүүсийн дүрийг бүтээсэн байна.  

Цогтоогийн хувьд киноны нээлтийн үеэр "Манай кино үзэгчдийн элгийг авна" хэмээн итгэл дүүрэн хэлж байлаа. Харин үүнд эргэлзэж байсан хүмүүс тус киног үзээд эргэлзээ нь арилсан нь лавтай. Учир нь Цогтоогийн алиа хошин яриа, хурц үг хэллэг нь кинотеатрыг инээдээр дүүргэж байсан юм. Ийнхүү нээлтийн үйл ажиллагааны үеэр бид киноны баг хамт олонтой уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

МИНИЙ ХУВЬД ӨНӨӨДӨР ХОЁР ДАХЬ УРАН БҮТЭЭЛЭЭ ӨЛГИЙДӨН АВЧ БАЙНА

"F” студийн найруулагч Ц.Амартүвшин нь жүжигчин мэргэжилтэй, зураглаачаар мэргэшсэн бөгөөд "100 жилийн эморолУСКны найруулагчаар ажиллахаас гадна хэд хэдэн кинонд тоглож байсан туршлагатай нэгэн. Тэрбээр энэ удаа “Өндгөн Толгойт” УСК –ны найруулагчаар ажиллажээ. Ц.Амартүвшин "Миний хувьд өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авч байна. Мэдээж энэ нь уран бүтээлч хүний хувьд хамгийн том баяр байдаг. Цогтоо, Жижгээтэй өмнө нь “Параллель” ертөнц, "Bad angel" кинон дээр хамтарч ажиллаж байсан. Тэрхүү хоёр кино маань фантастик төрлийн кино байсан бол “Өндгөн Толгойт”  УСК  бодит амьдралын талаар өгүүлэх юм. Монголд элэгний хорт хавдар газар авч, тулгамдаад байгаа асуудлын нэг болчихсон байна. Тиймээс үүнийг хөндөж кино хийхээр болсон.

Хорт хавдрын тухай кино олон байдаг ч хүнд талаас нь харуулдаг юм шиг санагддаг. Тиймээс бид хорт хавдартай хүмүүс өвчнийхөө эсрэг тэмцэж, өвчнөө мартах гэж яаж явдаг, инээд хөөрийг хэрхэн хүсдэг болохыг киногоороо харуулахыг зорьсон.

Энэ завшааныг ашиглаад бидэнд мэргэжлийн талаас зөвлөгөө өгч, кино  зураг авах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтан нарт баярласнаа илэрхийлмээр байна. Мөн "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Г.Алтаншагай Цогтоо, Жижгээ хоёрын дүр дээр хүч нэмж орж ирсэн нь нүдээ олсон зөв сонголт байсан. Кинонд орсон эмэгтэй жүжигчдийн хувьд ихэнх нь шинэ залуу жүжигчид" гэв. 

ҮЗЭГЧИД ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА 

“Өндгөн Толгойт”  УСК –ны гол дүрд тоглосон Г.Лхагвацэрэн буюу Жижгээ "Кино зохиолын анхны санааг “F” студийн найруулагч Ц.Амартүвшин, Цогтоо бид гурав гаргасан. +17 цуврал дээр ажиллаж байсан Г.Анхбаярт захиалга өгч зохиолоо бичүүлсэн. Анхны хувилбар гарч ирээд, бид гурав нэмж засварлаад, уран бүтээл бэлэн болсон. Учралын дүрд тоглож байгаа СУИС-ийн оюутан н.Оюундарь хүртэл үсээ хусуулсан нь зоригтой шийдвэр байсан. Ийм шийдвэр гаргасан Оюундарьдаа баярлалаа. Кино нээлтийн хувьд маш сайхан болж байна. Төсөөлснөөс ч илүү өргөн болж байна. Маш олон үзэгч, дэмжигч иржээ. Нээлт сайхан болж байгаад их баяртай байна. Уран бүтээлчид маань кинондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо үзэгчид хэрхэн хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна даа" гэв. Харин У.Цогтбаяр буюу Цогтоо "Манай кино хамгийн хүнд сэдэвтэй мөртлөө асуудлыг хүнд биш  хөнгөхөн байдлаар харуулж чадсан. Кинотеатрын суудал дүүрэн байхыг харах урамтай байна" гэлээ. 

"ӨНДГӨН ТОЛГОЙТ” УСК НЬ ОЛОН ХҮНД УРАМ ЗОРИГ ӨГНӨ

“Өндгөн Толгойт”  УСКны гол дүрд тоглосон жүжигчин Г.Алтаншагай "Сэтгэгдэл маш өндөр байна. Энэхүү кинонд Нямбуу гэх хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн. Сайхан сэтгэлтэй хүн их олон байдгийг энэ дүрээрээ харуулахыг хичээлээ. Гэхдээ киноны төгсгөлд юу болохыг би задалж хэлмээргүй байна /инээв/. Миний энэ удаагийн дүр өмнөх дүрүүдээс тэс өөр дүр. “Өндгөн Толгойт” УСК нь амьдралд тэмцэх, бууж өгөхгүй байх гэсэн урам зоригийг олон хүнд өгөх болно" гэв.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-23 112.72.11.107

Энэ киног үзнээ суртчилагааг нь үзсэн гоё байх гэж бодсон

Avatar

Зочин 2019-08-23 122.201.23.201

ёстой хөөрхөн кино байлээ ёстоай л элэг авсандааа маш их таалагдсан амжилт хүсиййй

Avatar

Зочин 2019-08-23 82.113.52.148

HACHIN KINO HIIGEED L ELEG AVNA UILUULNA BARINA GEED UNUU ORKUUD IRSEN HAMAG MUNGUU DEMII YUMAND ZARIISHDEE

Avatar

NAm baih sur 2019-08-23 202.70.33.242

chi 1aaraa uzehgui bol bolooshd sugaa

Avatar

Ухаалаг байцгаая 2019-08-23 66.181.161.51

нэг ийм балай юмнуудыг үзэж мөнгөө үрэхгүй байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-08-23 202.55.180.58

Өөрийгөө л хичээ …

Avatar

Уунана 2019-08-23 66.181.161.51

Мөнгөгүй хошного

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж