Германы Халле хотноо болсон “Химийн цом” боксын олон улсын тэмцээн өндөрлөлөө. Боксчдын дунд өндөр чансаатайд тооцогддог энэхүү тэмцээнд 19 орны 120 боксчин өрсөлджээ.
Монголын тамирчдын хувьд тус тэмцээнээс хоёр алт, нэг мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Узбек, Германы дараа, гуравдугаар байрт бичигдсэн байна.
Тэмцээний алтан медалийг “Ариг банк”, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг /64 кг/, “Ариг банк”, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Түвшинбаяр /69 кг/ нар хүртсэн бол ОУХМ Г.Ган-Эрдэнэ /49 кг/ мөнгө, ОУХМ А.Нурлан /52 кг/, С.Эрдэнэбаяр /81 кг/ нар хүрэл медалийн эзэд болжээ.
Б.ЭНХ