Монголын шигшээ баг эхний тоглолтондоо хожил байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.22-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг эхний тоглолтондоо хожил байгууллаа

Монголын шигшээ баг эхний тоглолтондоо хожил байгууллаа

Малайз улсын Селангор мужийн Сепанг дүүрэгт байрлах Кибержаяад Ази тивийн аварга шалгаруулах 18-аас доош насны 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. Малайзын “Цахиурын хөндий” гэгддэг Кибержаяад болж буй тус тэмцээнд манай улсаас Ш.Энхийн-Од тэргүүтэй 18-аас доош насны шигшээ баг оролцож байна.

Манай эрэгтэй 18-аас доош насны шигшээ баг Ази тивдээ БНХАУ-ын дараа чансааны №2-рт эрэмбэтэй байгаа бөгөөд тэмцээний В хэсэгт Шинэ Зеланд болон Шри-Ланка улсын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Манай улсын шигшээ баг дөнгөж саяхан тэмцээний эхний тоглолтоо Шри-Ланка улсын эсрэг хийж 21-6 харьцаатай хожил байгуулаад байна. Дараагийн өрсөлдөгч нь Шинэ Зеландын шигшээ баг байх юм. Тоглолт өнөөдөр оройн 19:10 минутанд явагдана.

Монгол Улсын 18-аас доош насны сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Шаравжамцын Энхийн-Од: 16 настай, 201 см өндөр
  • Өсөхбаярын Пэрэнлэйжамц: 17 настай, 198 см өндөр
  • Лхагвагийн Авирмэд: 18 настай, 190 см өндөр
  • Аззаяагийн Батхуяг: 18 настай, 180 см өндөр

Тэгвэл эмэгтэй шигшээ баг Казахстан болон Австралийн шигшээ багтай нэг хэсэгт багтсан. Эхний тоглолтоо Казахстан улсын шигшээ багийн эсрэг хийж эхний хожлоо авлаа. Тоглолт эн тэнцүүхэн өрсөлдөөнтэй болсон бөгөөд манай улсын шигшээ баг 7-8 харьцаатай хожигдож явахад Б.Ариунцэцэг дараалан 2 гоол оруулсан. Улмаар цаг дуусахаас 1 мин 30 сек-н өмнө 13-13 харьцаатай байсан тоог Б.Ариунцэцэг илүү гаргасан бол Ц.Болорцэцэг дараалан гоол оруулснаар багтаа давуу байдлыг авчирсан. Ингээд цаг дуусахад Монгол улсын 18-аас доош насны эмэгтэй шигшээ багийн охид маань 18-15 харьцаагаар Казахстан улсын шигшээ багийг хожиж тэмцээний эхний ялалтаа байгуулжээ.

Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:

  • Бат-Эрдэнэ Ариунцэцэг: 18 нас, 180 см
  • Мөнхбат Цэлмэг: 18 нас, 178 см
  • Эрдэнэбаяр Энэрмаа: 18 нас, 170 см
  • Цэнджав Болорцэцэг: 17 нас, 175 см

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж