Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв | News.MN

Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв

Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв

Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв

Америкийн жүжигчин, продюсер, "Rocky" хочит Дуэйн Жонсон "Форбс" сэтгүүлээс гаргасан оны хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Өдгөө 47 настай Дуэйн Жонсон 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого олж, өнгөрсөн жилийн жагсаалтын хоёрдугаар байраас нэгдүгээрт бичигдсэн байна. Тэрбээр киноноос 23.5 сая хүртэл ам.долларын шагнал авдгаас гадна “Jumanji: Welcome to the Jungle" /2017/ зэрэг кинонуудын ашиг орлогын 15 хувийг нь хүртдэг ажээ.

Энэхүү кино дэлхийн кино прокатуудаас 962.1 сая ам.долларын ашиг олсон байна. Жонсон мөн "HBO" сувгаар 2015 оноос хойш гарч байгаа "Ballers" телевизийн алдартай цувралын анги тус бүрээс 700 мянган ам.долларын авлагатай аж.

Жагсаалтын хоёрдугаарт, Крис Хемсворт 76.4 сая ам.долларын орлогоороо бичигдсэн бол гуравдугаарт 66 сая ам.долларын орлого олсон Роберт Дауни орсон байна.

Жагсаалтын дөрөвдүгээрт Болливудын од Акшай Кумар /65 сая ам.доллар/, Жеки Чан /58 сая ам.доллар/, Брэдли Купер /57 сая ам.доллар/, инээдмийн жүжигчин Адам Сэндлер /57 сая ам.доллар/, Крис Эванс /43.5 сая ам.доллар/ нар бичигдсэн байна. Жагсаалтын эхний арвын сүүлийг Полу Радду /41 сая ам.доллар/, Уилл Смит /35 сая ам.доллар/ нар мушгижээ.

Эх сурвалж: TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж