Дуучин Ч.Цэлмүүнтэй утсаар холбогдож, уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.
-Ойрдоо та нам жим байлаа. Уран бүтээл дээрээ ажиллаж байна уу, амарч байна уу?
-Сүүлийн үед уран бүтээлээ хийгээгүй л байна. Ажлаа хийгээд завгүй гүйгээд байна. Наадмаар хүртэл олигтой наадамлаж чадсангүй ээ. Нэг л мэдсэн чинь дууссан байна.
-Уран бүтээлээ ч хийх завгүйгээр ямар ажил хийж байгаа юм бэ?
-Дуулахаас гадна өөр мэргэжилтэй болохоор ойрдоо уран бүтээлдээ орж чадахгүй байна. Миний хувьд одоо Сөүлийн их сургуульд ажиллаж байна.
-Уран бүтээлдээ ойрд орох уу. Тэгэхээр сонсогчдод Ч.Цэлмүүний шинэ дуу ойрдоо хүрэхгүй гэсэн үг үү?
-Хамгийн сүүлд “Хүлээлт” гээд дуугаа сонсогчдод хүргэсэн. Энэ дууны хувьд жилийн өмнө бэлэн болсон. Үүнтэй адилхан жилийн өмнө хийсэн хэд хэдэн дуу бий. Тэндээсээ сонсогчдодоо хүргэх бодолтой байна. Амжвал ирэх сараас шинэ дуу цацах байх. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй л байна даа.
ЗАЯА