Энэтхэг: Авлига авсан Сангийн сайд асныг баривчлав | News.MN

Энэтхэг: Авлига авсан Сангийн сайд асныг баривчлав

Энэтхэг: Авлига авсан Сангийн сайд асныг баривчлав

Энэтхэг: Авлига авсан Сангийн сайд асныг баривчлав

Энэтхэг улсын Сангийн сайд асан Паланиаппан Чидамбарамыг мөнгө угаасан болон авлигын хэргээр өчигдөр /2019.08.21/ баривчлан саатуулжээ. Өдгөө 73 настай тэрбээр 1984 оноос хойш сөрөг хүчний Конгресс намын гишүүн, Парламентын гишүүний үүргийг тус тус гүйцэтгэж, Сангийн яамнаас гадна Дотоод хэргийн яамны сайдаар ажиллаж байжээ. Энэ хугацаанд гадны хөрөнгө оруулалтуудыг хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн шалгаж байсан юм.

Баривчилгааны үеэр түүнийг дэмжигчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд тойрон хүрээлсэн байжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар түүнийг батлан даалтад суллахаас татгалзсан энэ баривчилгаа улс төрийн шинж чанартай Чидамбарам болон түүний хүү Карти нарын эсрэг явуулга гэж харж байна.

2007 онд Сангийн сайдын албан тушаалыг хашиж байхдаа “INX Group” дэх олон арван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг угаасан ба түүний хүү Карти тус группээс хахууль авсан гэж сэжиглэж байгаа юм. Мөрдөн байцаах төв товчоо 2018 онд түүнийг баривчилсан ч батлан даалтад эргэн суллаад байсан нь энэ аж.

Эх сурвалж:RT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-22 202.126.89.27

Turiin tergvvn uuriinhuu uruusun duguinuudiig yaj barivchlah yum be ?

Avatar

Зочин 2019-08-22 122.201.22.29

Манайх авилгачин дарга нараа баримаар юм аа мэдсээр байж төрөөс төрсөн тэр бумтан гээд л зүгээр яриад байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж