Дорноговийн ИТХ зөрчилтэй ажиллажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Дорноговийн ИТХ зөрчилтэй ажиллажээ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сард Дорноговь аймагт шалгалт хийхэд ашиг сонирхлын зөрчил бүхий хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тухайлбал, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр зохицуулах асуудлыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр зохицуулж байгаа нь нийтээр дагаж мөрдөх аливаа шийдвэр гаргах явц ил тод нээлттэй байх, олон талын оролцоог ханган хэлэлцүүлдэг байх зарчмыг алдагдуулжээ.

Мөн хурлын төлөөлөгчдөд тус бүр урамшуулал олгохдоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын 11 Тэргүүлэгч гишүүдэд давхардуулан олгосон, энэхүү урамшууллын талаар  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганбаатар ХАСХОМ-тээ хуулийн дагуу мэдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймээс Авлигатай тэмцэх газраас Дорноговь аймгийн ИТХ-д зөрчлөө арилгаж, арга авч ажиллан, наймдугаар сарын 20-ны дотор албан бичгээр мэдэгдэхийг үүрэгджээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж