УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дөнгөж сая дууслаа. Тус бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим заалтыг хүлээн авахаар зөвшилцөлд хүрчээ. Тухайлбал, УИХ гишүүдийн тоог 99 болгох, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн байна. Мөн УИХ-ын бүрэн эрхийн хугацаа таван жил байх гэсэн Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.
МАН-ын бүлэг хуралдаж байна
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд яг одоо хуралдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар төсөл, санал оруулж ирсэн.
УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн саналуудаас алийг нь тусгах вэ гэдэгт МАН-ын бүлэг өнөө хэр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй сунжирч буй.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглал, сонгуулийн тогтолцоо гэсэн үндсэн дөрвөн асуудал багтсан бөгөөд МАН-ын бүлгийн гишүүдийн санал хуваагдаад байгаа юм.
Холбоотой мэдээ