Сонирхлын зөрчилтэй 21 албан тушаалтны томилгоо

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчилтэй 21 албан тушаалтны томилгоо

Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигчдийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг хянаж, илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бий болсон 200 хүний дүгнэлтийг гаргажээ. Энэ хариуг байгууллагуудад хүргүүлсэн боловч тухайн жагсаалтад багтсан 21 албан тушаалтныг нийтийн албанд томилж, одоог хүртэл ажиллуулсаар байгаа талаар Авлигатай тэмцэх газраас мэдээлжээ. 

Иймээс эдгээр 21 хүнийг нийтийн албанд томилсон албан тушаалтанд Авлигатай тэмцэх газраас хуулийн хүрээнд ажиллах шаардлага хүргүүлжээ.  Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар энэ тохиолдолд албан тушаал бууруулах хүртэл сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай юм байна.


Хууль зөрчин томилогдсон албан тушаалтнуудын судалгаа:

Байгууллагын нэр

Албан тушаал

Овог нэр

1

Зам, тээврийн яам

Ахлах мэргэжилтэн

Б.Мягмардорж

2

Онцгой байдлын ерөнхий газар

Ангийн захирагч, улсын байцаагч

Ж.Алтангэрэл

3

Татварын ерөнхий газар

Татварын улсын байцаагч

Б.Батжаргал

4

Татварын ерөнхий газар

Татварын улсын байцаагч

Э.Эрдэнэсувд

5

Улсын бүртгэлийн ерөнхий газар

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн газар, Улсын бүртгэгч

Ж.Түмэнбаяр

6

Татварын ерөнхий газар

Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга

Д.Батхишиг

7

Хөрөнгө оруулалтын газар

Хөрөнгө оруулалтын бодлого үнэлгээний хэлтсийн дарга

Ж.Алтантуяа

8

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Улсын байцаагч

Д.Амаржаргал

9

Төрийн банк

Завхан аймгийн Төрийн банкны захирал

Ц.Үдбал

10

Төрийн банк

Төв  аймгийн Дэлгэрхаан сумын тооцооны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч

Э.Баасансүрэн

11

Төрийн банк

Дорноговь аймгийн  Иххэт сумын Төрийн банкны тооцооны төвийн захирал

Г.Оюунцацрал

12

Өмнөговь аймгийн Баяндалай сумын ЗДТГ

Санхүүгийн тасгийн дарга

Ц.Ариунаа

13

Баянхонгор аймгийн ЗДТГ

Нэгдсэн эмнэлгийн дарга

Д.Бямбасүрэн

14

Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга

Х.Пернегүл

15

Баян-Өлгий аймгийн ЗДТГ

Бугат сумын ахлах сургуулийн захирал

К.Хавдилан

16

Дорнод аймгийн Дашбалбар сум

Засаг даргын Тамгын газрын дарга

Ү.Бөхчулуун

17

Дундговь аймгийн ЗДТГ

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Ё.Мөнхбат

18

Ховд аймгийн ЗДТГ

Хяналт үнэлгээ дотоод өмчийн мэргэжилтэн

Б.Бурмаа

19

Хөвсгөл аймгийн ЗДТГ

Цагааннуур сумын  ЕБС-ийн захирал

Ч.Оюунбадам

20

Ховд аймгийн Мянгад сумын ЗДТГ

Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн түр орлон гүйцэтгэгч

Б.Сэргэлэн

21

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЗДТГ

Улсын байцаагч

С.Пэрэнлэй

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж