Их Британи Путины тухай баримтат кино бүтээнэ | News.MN

Их Британи Путины тухай баримтат кино бүтээнэ

Их Британи Путины тухай баримтат кино бүтээнэ

Их Британи Путины тухай баримтат кино бүтээнэ

Их Британийн “Channel 4” суваг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний тухай гурван ангит баримтат кино бүтээхээр болсноо мэдэгджээ. Киноны нэр нь “Путин: Орос тагнуулчийн түүх” байх аж.

Киноны продюсер Жеймс Роган “Өдгөө дэлхийд болж байгаа үйл явдлуудыг ойлгохын тулд Владимир Путинийг ойлгох хэрэгтэй. Тэрбээр түүхэнд XXI зууны хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэг гэдгээ хэдийнэ харуулсан. Энэ кинонд Оросын жирийн нэг тагнуулч хэрхэн улс төрд орж, түүний нэр нөлөө дэлхий даяар хэрхэн тархаж байгааг харуулах болно” хэмээн ярьжээ.

Уг киноны зураг авалт ОХУ, АНУ, Их Британи болон Европын зарим улсад болох бөгөөд киног “Эртний Ром”, “Альберт Эйнштейн” болон 1983 онд дэлхийг цөмийн дайнаас аварсан Зөвлөлтийн офицер Станислав Петровын тухай баримтат кино бүтээж байсан Ник Грин найруулахаар болсон байна.

Эх сурвалж: HERALDSCOTLAND

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж