Хэрэг гарсан район
Зургийг: сервис Google.Maps
Лос-Анжелосийн цагдаагийн ажилтнууд гудамжинд галт зэвсэг хэрэглэсэн эрэгтэйг буудан устгажээ. "KTLA" телевиз энэ талаар мэдээлсэн бөгөөд буутай этгээд хаа сайгүй буудаж, хүний аминд хүрэхээр байдал бий болгосон байна.
Энэ хэрэг баасан гаригийн үдээс хойш буюу хөл хөдөлгөөн ихтэй Студио-Сити районд гарчээ. Гэрч нарын ярьснаар автобусны буудалд сууж байсан эрэгтэй гэнэтхэн агаарт буудаж эхэлсэн байна. Хэргийн газарт ирсэн цагдаагийн ажилтнууд түүнтэй ярилцахыг оролдсон ч тэр цагдаа нарын зүг буугаа чиглүүлэн, шаардлагыг нь хүлээж аваагүй байна.
Үүнээс нэг хоногийн өмнө хэт барууны үзэлтэн, Гитлерийг шүтэгч, 58 настай Жон Рассел Хаузер гэгч Луизианна мужийн нэгэн хотын кино театрт орж, үзэгчид руу буудан, хоёр хүнийг хөнөөсний дараа амиа егүүтгэсэн хэрэг гарсан юм. Энэ үеэр долоон хүн шархаджээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР