Ам.долларын ханш 2673 төгрөгтэй тэнцэж байна | News.MN

Ам.долларын ханш 2673 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын ханш 2673 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын ханш 2673 төгрөгтэй тэнцэж байна

Монгол банкны зарласан албан ханшаар нэг ам.доллар өнөөдөр 2,673.17 төгрөгт хүрэв. Өмнөх сард  ам.долларын ханш 2,662.90 төгрөг байв.

Үндсэндээ сүүлийн гурван сараас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч, дунджаар 100 төгрөгөөр өссөн.

Монголбанк ам.долларын өсөлтийг "Дан ганц манай улсын асуудал биш болсон. Дэлхий даяар ханш өсч байна. Мөн том гүрнүүдийн хоорондох худалдааны маргаан ам.долларын өсөлтөд нөлөөлж буй" гэж тайлбарладаг.

Эдийн засагчдын үзэж буйгаар төгрөг үнэгүйдвэл дотоодын болон импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж  иргэдийн амьдралд хүндээр тусах юм.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-22 202.179.2.147

Уурхайнуудаа сайн зогсоогоод бай

Avatar

Зочин 2019-08-22 202.21.118.186

Ханш хөвөх зарчмаар зөв тогтоод явж байна. Хэрэв тогмол баривал валютаа гадагшаа урсгах аюултай. Юаний ханш унасан нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байх улмаар орлого багатай иргэдэд нэмэртэй. Машин, үнэтэй гар утас, үнэтэй хувцас, барилгын материалын үнэ бага зэрэг өсөхөд юу нь буруу гэж. Ирэх жил сонгууль гээд валютаа гөвчихгүй бол, АН засагт гараад нөөцөөрөө тоглочихгүй бол эдийн засаг сайн тал руугаа явж байна.

Avatar

Зочин 2019-08-22 202.170.68.162

Сангийн яам, Монгол банк хоёр ажлаа хийхгүй байна. Буруу бодлогын хар гай нь энэ. Болохгүй юм болгоныг одоо байтлаа Трамп, Ши рүү чихдэг болох нь. Ичиж үхмээр. Асар их валютын орлого орж ирж байна, эдийн засаг 7 хувиар өсч байна, валютын нөөц 3 дахин өслөө гэж х у ц а х хэрнээ үнийн өсөлт нь гаарчихсан, төгрөг нь үнэгүйдчихсэн. Сүүлийн 3 жилд долларын орлого нь нэмэгдсээр байхад төгрөгийг улам унагасаар. 3 жилийн дотор 800 төгрөгөөр уначихлаа наад төгрөг чинь!!!

Avatar

Зочин 2019-08-22 202.21.118.186

сүүлийн 2 жил хагаст долларын ханш хэдээр унав? 2016 сонгуулийн дараа огцом унасан. Өөр арга байгаагүй. Дараа нь харьцангуй тогтворжсон. Олсныхоо хирээр үрэхгүй тулд ханш бага сага өсөхөд буруу байхгүй. Монгол банк тун дажгүй ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж